Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгав

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Урд хөршид гарсан коронавирусын халдвартай холбоотойгоор Засгийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа.  Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гаргаж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар тайлбар мэдээлэл өглөө.  Тэдний байр суурийг хүргэж байна. Н.Энхболд: аймгийн удирдлагууд зам хаахыг шийдэхгүй -Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-д өргөн тэмдэглэдэг хаврын баяраар 84 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь энэ өвчин тархахад нөлөөлсөн гэж үзэж байна. Эрдэмтэн судлаачид энэ өвчний тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буух таамаг дэвшүүлж байгаа юм. Манай улсад шинэ коронавирусын халдвар тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Иймд Засгийн газрын хуралдаанаар шинэ коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолыг ирэх гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Ингэхдээ  хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах асуудал яриагүй.  Нөхцөл байдалд ойр ойрхон дүн шинжилгээ хийнэ. Зам хаах асуудлыг аймгууд дангаараа бус Улсын онцгой комисстой зөвшилцөж гаргах ёстой. Ё.Баатарбилэг: Дөрөв, тавдугаар сарын бүх бямба гаригт  хичээллэнэ - Хичээл, сургалтын үйл ажиллагааг дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор дөрөв болон тавдугаар сард бямба гарагт хичээл орохоор болсон.  Ингэхдээ багш нарт илүү цагийн мөнгийг олгоно.  Зуны амралтыг хойшлуулахгүй. 1-5 дугаар сангийн сурагчид зургаадугаар сарын 1-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургаан сарын 8-ны өдөр амарна. Мөн зургадугаар сарын 15-н гэхэд элсэлтийн ерөнхий шалгалтын элсэлтийг дуусгана. Сар шинийн баярын өдрүүдэд теле хичээл өдөр бүр гарна. Хөл хорио тогтоосон хугацаанд теле хичээл болон бусад шаардлагатай зардлыг хэмнэгдэж буй хөрөнгөөс гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар төсвөөс 92 сая төгрөгийн зардал гараад байна. Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого нэг их наядаар тасрахаар байна -Нүүрсний экспорт, газрын тосны экспорт хийхийн тулд хятадын талтай сайн ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ гэдгээ ярьж, ойлголцоод нефть бүтээгдэхүүний экспортыг хийх чиглэл баримтлахаар боллоо.  Төсвийн тодотголыг шууд хийчихдэггүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ямар нөхцөлд төсөв тодотгодог талаар заасан байдаг. Одоогоор төсөв тодотгох шаардлага алга. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нөхцөл байдалдаа уялдуулан төсвөө зохицуулан зарцуулах боломжтой.  Сангийн яамнаас хийсэн тооцоогоор одоогоор 202.7 тэрбум төгрөгийн орлого өнгөрсөн оныхоос бага байгаа. Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл нэг их наяд төгрөгийн орлого дутуу орж ирэхээр харагдаж байна. Б.Энх-Амгалан: хөдөлгөөн хязгаарлах эсэхийг өнөөдөр шийднэ - Ерөнхийлөгч энэ жил цагаан сарын баярыг хийхгүй байх зарлиг гаргасан. Үүнтэй холбоотойгоор олон улсад автомашины чиглэлийг хязгаарлаад байна. Мөн цагаан сараар иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Нийт зорчигчдын 90 гаруй хувь нь өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр зорчдог.  Тиймээс орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай талаар Засгийн газрын  хуралдаанаар ярилаа.  Эцсийн шийдвэрийг өнөөдөр Улсын Онцгой комисс гаргана.   Хот доторх замын хөдөлгөөнийг баярын өдрүүдээр хязгаарлахгүй. Онцгой үед аймгийн Засаг дарга нар замын хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой. Яагаад гэвэл коронавирусыг ханиад биш тахал гэж үзэж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин