У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.БААСТ Одоогоос дөрвөн жил шахмын өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр “...Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо. Утааны гамшгийн төв нь Улаанбаатар хот гэдэг нь нэгэнт тодорхой. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна. Нийт утааны 80 гаруй хувь нь гэр  хорооллын нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс, 20 шахам хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүсэлтэй гэж үздэг. Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна. Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг юм байна. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ” гэсэн мэдээлэл яригдаж байв. Жилийн өмнө, 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ “...Засгийн газар ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа.  Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулах хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид та бүхэн” гэж байсан юм. Тэгвэл 2019-2020 он дамжсан өвлийн туршид “...Улаанбаатарын утаа нээрэн багаслаа шүү”, “Ямар ч байсан өнөөх гашуун утаа манан өнгөгүй, үнэргүй болсон байна” гэж хүмүүс ярилаа. Олон жилийн турш төсөв, төслийн олон зуун тэрбум төгрөг “идэж уусан” Улаанбаатарын утаа үе үеийн эрх баригчид, Засгийн газрын шүдний өвчин болсоор ирсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Улаанбаатарын утааг багасгаж чадлаа. Үр дүн нь яалт ч үгүй гарсан. Хүний өөрийнгүй үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээс ч аргагүй юм. Засгийн газраас Улаанбаатарын иргэдийг түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаж, түүнийг мөрдүүлж хэвшүүлэв. Түүхий нүүрсийг хориглох шийдвэр гарч байх үед эсэргүүцэл, эргэлзээ их гарч байсан. Эцэст нь хорьж чадсан. Улмаар “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Засгийн газар ч, энэ компанийг удирдаж буй М.Ганбаатар ч сайн муугаар мөн ч их хэлүүлсэн дээ. Гэсэн ч Улаанбаатарын утааг илтэд бууруулсан шахмал түлшийг нийлүүлсээр хавартай золгов. Мэдээж хэрэг, дээр хэлснээр Улаанбаатарын утаа илт багасч, “өнгөгүй, үнэргүй” болсон. Энэ бол шууд мэдэгдсэн том үр дүн юм. Үүнийг дагаад олон эерэг нөлөөлөл бий болж байгааг судалгааны байгууллагууд “илрүүлсэн” байгаа юм. Адаглаад л Улаанбаатараас хаана ч очсон дагаж явдаг монгол үнэр буюу “давхар утлага”-ын үнэр танар алга болсон. Өмнө нь очсон газрынхаа онгоцны буудлаар нэг өнөөх үнэрээ тарааж монгол хүн гэдгээ мэдрүүлдэг байв шүү. Яриад дурдаад байвал олон эерэг дүн гарчээ. Хамгийн гол нь энэ өвөл Улаанбаатарын иргэд, хүүхдүүдийн ханиадын өвчлөл эрс буурсан байгаа юм. Нөгөөтэйгүүр үүнтэй зэрэгцээд янз бүрийн бэрхшээл гарсан. Анхны болгон алдаа оноотой байдаг учраас сөрөг дүнгүүдийг ч хүлээн зөвшөөрөх ёстой. Улаанбаатарчууд энэ түлшийг түлж эхлэхдээ хэд хэдээрээ угаартлаа л гээд байсан. Одоо шахмал түлшийг түлж дадаад угаартсан хүний тоо багассан. Мөн Засгийн газар, эрх баригч МАН-ын зүгээс Улаанбаатарын утааг багасгаж эхлүүлсэн ажлаа улам чамбайруулахаар ажиллаж эхэлсэн байна. Шахмал түлшний гол орц болох барьцалдуудагчийг өмнөд хөршөөс импортоор оруулж ирдэг байжээ. Хил хаагдаад хойд хөршөөс түр авахаар болсон байна. Гэхдээ тун удахгүй барьцалдуулагчаа импортоор авахаа больж, шахмал түлш цэвэр “монгол түлш” болох гэж буй юм байна. Учир нь монгол залуус “Сайжруулсан шахмал түлшний эко барьцалдуулагч” бүтээжээ. “Армоно нэгдэл”, “Баргил тех” ХХК, “Байгальд ээлтэй хөгжил” ТББ-ынхан энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тэд “Тавантолгой түлш” ХХК-ийн инженерүүд, эрдэмтэдтэй хамтран туршил хийж, MNS:5216 2016 стандартын дагуу шинжлүүлсэн байна. Ингэхэд хүлцэх хэмжээ нь 1200 мг/м.куб, эко барьцалдуулагчийнг ашигласан “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний утаан дахь хүхэр /СО2/-ийн хэмжээ нь 300 мг/м.куб гэж гарчээ. Одоогийн үйлдвэрлэж байгаа түлшний утаан дахь хүхрийн хэмжээ нь 1100-1500 мг/м.куб байдаг байна. Өнөөдөр өмнөд хөршөөс барьцалдуулагч авахад ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг зардаг аж. Эх орны үйлдвэрийн эко барьцалдуулагчийг ашигласнаа улсын төсөвт жилд 6.5 тэрбум төгрөг шууд орж, дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд 13.5 тэрбум төгрөг нь бодит орлого болон үлдэх юм байна. Хамгийн гол нь энэхүү эко барьцалдуулагч импортыг 100 хувь орлохоор болж байгаа юм. Үүнээс гадна эко барьцалдуулагчийг ашигласнаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, түлшний чанар 2-3 дахин нэмэгдэхээр тооцоо гарчээ. Үйлдвэрээс гарсан түлшийг хатаахад 70 минутад зарцуулдаг байсан бол эко барьцалдуулагчтай түлш ердөө 20 минутад хатна. Ус чийгэнд тэсвэртэй. Байгалийн нөхцөлд хатдаг. Бат бөх чанар нь хоёр дахин нэмэгдэх зэргээр сайжруулсан шахмал түлш улам чанартай болно гэсэн үг. Түүнчлэн  үйлдвэр­лэлийн өртөг 20-30 хувиар буурах юм байна. Өнөөдөр нэг тонн түлшийг 55 мянган төгрөгийн өртгөөр бүтдэг гэж үзвэл эко барьцалдуулагч хэрэглэж эхэлснээр 42 мянган төгрөгийн өртөгтэй болох аж. Харин эко барьцал­дуулагчийг хийж буй “Баргил тех” ХХК-ийн үйлдвэр нь цагт 20 тонн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэднийх хоёр ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллах бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 100 хувь автомат юм байна. Эко барьцалдуулагчид ордог түүхий эдээ ойроос татдаг. Түгээх тээвэрлэх дэд бүтэцтэйгээ ойр зэрэг давуу талууд  бий гэнэ. Эко барьцалдуулагчийг үйлдвэрлэгчид ашигтай загварын С14В1/00 №801 тоот гэрчилгээ, шинэ бүтээлийн №817 тоот патент авчээ. Тэд эко барьцалдуулагч бүтээгдэхүүнээрээ “2018 оны Улаанбаатар хотын инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”, МҮХАҮТ-ын “2019 оны шилдэг инноваци нэвтрүүлэгч Энтрепренер, Меркури цом” хүртсэн байна. Өөрөөр хэлбэл, “Таван­толгой түлш” ХХК сар ши­нийн баярын дараахнаас эко барьцалдуулагчийг хэрэглэсэн, цэвэр эх орны үйлдвэрийн шахмал түлш үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг эх сурвалж өгч байна. Ингэхээр ирэх өвлийн Улаанбаатарын утаа улам л багасна гэсэн үг. Ерөөс түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш түлж эхэлсэн, улмаар Улаанбаатарын утааг багасгасан явдал бол У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин