Айсуй сонгуулийн чимээ: Говь-Алтай

2020-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН  “Сонгууль-Анализ” булангаараа  аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын сонгуулийн арванхоёр, арвангуравдугаар  тойрог болох Говь-Алтай аймгийг онцолж байна. Говь-Алтай аймагт энэ жилийн тухайд хоёр мандаттай сонгууль болно. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН-д давамгай ялалт өгч байжээ.  Долоон удаагийн сонгууль болоход бүгдэд нь МАН-д  итгэл үзүүлсэн.  Тиймээс тус аймгийг МАН-ын буюу улаан өнгийн тойрог гэж  ярьдаг. Говь-Алтай аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэж байна.   1992 он: МАН   1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Сонгуулийн арванхоёрдугаар тойрогт  МАН/МАХН/-аас нэр дэвшсэн В.Алзахгүй 11541 хүний санал авч, анхны ардчилсан парла­ментын гишүүн болж байв. Мөн Говь-Алтайн арвангуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн  А.Базархүү олонхийн санал авч парламентын гишүүнээр сонгогдон ажилласан байна.   1996 он: МАН   Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Говь-Алтай аймгийн сонгогчид энэ удаа МАН-ыг багаар нь сонгож гаргажээ. Тухайлбал, арванхоёрдугаар тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн П.Жасрай,  арвангуравдугаар тойрогт А.Базархүү ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байв. Тэдэнтэй одоогийн АН-аас Л.Бямбажаргал, Д.Лхагвасүрэн нар өрсөлдөж байв.   Тухайн оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ. Ийнхүү улс даяар цэнхэртсэн ч говь-алтайчууд эсрэгээрээ цэнхэр сонголт хийсэн жил байлаа.   2000 он: МАН   УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Багасгасан мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Говь-Алтайд хоёр мандаттай сонгууль болсон.  Арванхоёрдугаар  тойрогт П.Жасрай, Л.Бямбажаргал, Ж.Галиндэв нар өрсөлдөж П.Жасрай хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Харин арвангуравдугаар тойрогт Р.Цогтбаатар /МАН/,  Л.Галбадрах /АН/ өрсөлдсөн байдаг.  Үүнээс Р.Цогтбаатар олонхийн санал авсан юм.  Ийнхүү говь-алтайчууд хоёр дахь удаагаа МАН-д итгэл үзүүлэв. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.   2004 он: МАН   Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Говь-Алтай  аймагт тухайн оны сонгууль хоёр мандаттай явагдав. Арванхоёрдугаар тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Т.Очирхүү ялалт байгуулсан бол арвангуравдугаар тойрогт А.Цанжид олонхийн санал авсан байдаг. Тэдэнтэй Эх орон ардчилал эвслээс С.Алтангэрэл, Л.Галбадрах нар өрсөлдсөн билээ. Энэ удаад ч Говь-Алтайн  сонгогчид МАН-д давамгай ялалт өгсөн юм.  Тэд улаан тойрог гэдгээ баталсаар байв.   2008 он: МАН   Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид дахин МАН-д итгэл үзүүлсэн. МАН-аас Ц.Дашдорж   УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн МАН-аас Ж.Энхбаяр олонхийн санал авсан байдаг. Тэдэнтэй О.Ариунсан, О.Сэмэр нар  өрсөлдөж байсан билээ. Тухайн оны сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.   2012 он: МАН   УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт байв.  Булган аймагт МАН-аас Ц.Дашдорж өрсөлдөж, УИХ-д сонгогдов.  Харин АН-аас Б.Ариунсан өрсөлдсөн юм.   2016 он: МАН   МАН олонхи тойрогт ялалт байгуулав.  Говь-Алтайчууд ч  МАН-д итгэл үзүүлсэн. Арванхоёрдугаар тойрогт МАН-аас Ш.Раднаасэд, АН-аас Засаг дарга асан О.Амгаланбаатар, МАХН-аас А.Бүргэдаа нар өрсөлдсөн. Үүнээс Ш.Раднаасэд олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Түүнчлэн хамгийн олон буюу гурван хүн  тус тойрогт бие даан нэр дэвшсэн билээ. Тухайлбал, Б.Наминчимэд, Г.Нэргүй, Ш.Эрдэнэбат нар өрсөлдсөн юм.   2020 он:   Энэ удаагийн сонгууль 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдана.  Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Говь-Алтайн тойрогт энэ жил хоёр мандат хуваарилсан.  МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар явах нь бараг л тодорхой болсон.  Харин АН-аас Засаг дарга асан О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Л.Болормаа нарын нэр албан бусаар яригдаж байгаа гэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.19  ЛХАГВА  № 36 (6261)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин