Айсуй сонгуулийн чимээ: Булган

2020-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна.   Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Энэ удаа УИХ-ын сонгуулийн арав, арваннэгдүгээр тойрог болох Булган аймгийг онцолж байна.  Булган аймгийн тухайд 90 орчим мянган хүн амтай. Хэд хэдэн сонгууль нэг мандаттай болж байв. Харин энэ жилийн тухайд хоёр мандаттай байхаар баталсан билээ. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН-д давамгай ялалт өгч байжээ.  Долоон удаагийн сонгууль болоход бүгдэд нь МАН-д  итгэл үзүүлсэн.  Тиймээс тус аймгийг МАН-ын буюу улаан өнгийн тойрог гэж  ярьдаг. Булган аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.    1992 он: МАН   1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Сонгуулийн аравдугаар тойрогт  МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Ж.Болдбаатар 67.1 хувь буюу 18541 хүний санал авч, анхны ардчилсан парламентын гишүүн болж байв.  Мөн Булганы арваннэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн  С.Гүндэнбал олонхийн санал авч парламентын гишүүнээр сонгогдон ажилласан байна.   1996 он: МАН   Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.   76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Булган аймгийн сонгогчид энэ удаа МАН-ыг багаар нь сонгож гаргажээ.  Тухайлбал, аравдугаар  тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Ж.Болдбаатар,  арваннэгдүгээр тойрогт сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ялалт байгуулсан.  1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.   2000 он: МАН   УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Багасгасан мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Булганд мөн л хоёр мандаттай сонгууль болсон.  Аравдугаар тойргоос Ч.Раднаа, арваннэгдүгээр тойргоос Л.Энэбиш парламентад сонгогдов.   Тэдэнтэй бусад намаас Д.Дашпүрэв,  Ч.Лхагважав,  Д.Өлзийсайхан, О.Тарва нар өрсөлдсөн байдаг.  Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.   2004 он: МАН   Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.  Булган аймагт энэ оны сонгууль хоёр мандаттай явагдав. Аравдугаар  тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Ч.Раднаа ялалт байгуулсан бол арваннэгдүгээр тойрогт Ц.Цэнгэл олонхийн санал авсан байдаг.  Тэдэнтэй Эх орон ардчилал эвслээс Д.Өлзийсайхан, Б.Цоггэрэл нар өрсөлдсөн билээ. Энэ удаад ч Булганы  сонгогчид МАН-д давамгай ялалт өгсөн юм.  Тэд улаан тойрог гэдгээ баталсаар байв.   2008 он: МАН   Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид  дахин МАН-д итгэл үзүүлсэн. МАН-аас Э.Мөнх-Очир   УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Түүнтэй МАН-аас Ц.Цэнгэл, АН-аас Д.Мөнхсайхан,  Я.Эрхэмбаяр, ИЗНН-аас Д.Өлзийсайхан нар өрсөлдөж байсан билээ.  Тухайн оны сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.   2012 он:  МАН   УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв.  Булган аймагт МАН-аас Ё.Отгонбаяр өрсөлдөж, УИХ-д сонгогдов.  Харин АН-аас Д.Түмэнжаргал, МНН Л.Цэвэг-Очир нар өрсөлдсөн юм.    2016 он: МАН   МАН олонхи тойрогт ялалт байгуулав.  Булганчууд ч  МАН-д  итгэл үзүүлсэн. Аравдугаар тойрогт МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар өрсөлдсөн юм.  Харин МАХН-аас Б.Шижирбаатар,  ЭОНЭ-ээс М.Болормаа нар өрсөлдөж,  МАН-ын Ж.Бат-Эрдэнэ  55 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.   2020 он:   Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор яваг¬дана. Сонгуулийн санал хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Булганы тойрогт МАН-аас Ж.Бат-Эрдэнэ дахин өрсөлдөж магадгүй.  Түүнчлэн хуульч Б.Гүнбилэгийн нэр яригдаж буй.    Харин АН-аас Э.Мөнх-Очир нэг мандат дээр явж магадгүй гэсэн.  Тэрээр саяхан  МАН-аас гарч буйгаа мэдэгдсэн байдаг.  Харин Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэлээд ойр ажиллах болсон бөгөөд түүний зөвлөхөөр томилогдоод байгаа билээ.  Мөн Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшиж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.17  ДАВАА  № 33 (6258)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин