Онцгой комисс онцгой эрхтэй юу

2020-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Аюулаас сэргийлж, түрүүлж алхахын тулд нэг хором алдаж болохгүйг коронавирусын халдвар харуулж байна. Үхлийн аюултай халдвар өдөр хоног биш цаг минутаар дэлхийг хэрж байгаа учраас улс орнууд маш хурдтай шийдвэрүүд гаргаж байна. Бараг халдвар тархсан эхний өдрүүдээс эхлээд иргэддээ анхааруулж, эрсдэлтэй тохиолдол бүрийг нарийн хянаж тусгаарлалаа. Тэр бүү хэл халдвар тархсан бүс нутгаас ирж буй хүмүүсийг хилээр оруулахгүй, иргэдээ гадагш нь гаргахгүй бодлого баримталж, гэрээр нь явж үзлэг хийж, сайн дурынхан ажиллаж эхлээд байгаа юм. Гэтэл аюул хаяанд тулж ирчихээд байхад манай улсын онцгой эрхтэй байгууллага, ард иргэд нь нэг л хэнэггүй назгайрсан байдалтай. Улс орон ард иргэдээ аюулаас хамгаалах үүрэгтэй Улсын онцгой комисс нь шуурхай ажиллаж, зоримог шийдвэр гаргасангүй. Улсын онцгой комиссын бүтэц бүрэлдэхүүн нэр сүрээс нь харвал онцгой бүрэн эрхтэй ч юм шиг. Ерөнхийлөгч, Засгийн газрын амыг харж суугаагаас нь харвал нэр төдий мэт. Улсын онцгой комисс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа  Ерөнхийлөгчид уламжилж, Засгийн газрын шийдвэрийг хараад лав хоёр хоносон. Мөн хилийн боомтуудаа хаана, өвчний халдвар илэрсэн тохиолдолд эхний ээлжинд суллаж бэлтгэх эмнэлгийн асуудлаа Эрүүл мэндийн яам, хувийн хэвшлээс  “асууж”, амны хаалтны асуудалтай зууралдсаар байтал бүтэн долоо хоног өнгөрөв. Гашуун сухайт боомтоос ганц хошууны зайтай аюулт халдвар илэрч хэд хэдэн тохиолдол бүртгэгдчихээд байхад газар дээр нь ажиллана хэмээн хэд хоногийн дараа боомтод хязгаарлалт хийж байх жишээтэй. Уг нь аюултай нөхцөлд шуурхай хариуцлагатай ажиллана гэдэг өнөөдөр нэг асуудлыг хэлэлцээд 2-3 хоногийн дараа, газар дээр нь очиж үзэхийг хэлдэггүй байлтай. Бүрэн эрхийнхээ хүрээнд бүх мэдээллийг гаргуулж үзээд хурдтай, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай байна. Гэтэл Улсын онцгой комисст зориулсан бүхэл бүтэн Засгийн газрын тогтоол бий. Тогтоолд комиссын эрх, үүргийг нарийвчлан зааж өгчээ. Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн  босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг. Өөрөөр хэлбэл, албан тушаалаараа Улсын онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин  даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нар ажиллаж байгаа юм. Комисс 25 гишүүнтэй нэлээн өргөн бүтэцтэй. Нийслэлээс гадна бүх яамд, зэвсэгт хүчин, тагнуул, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, цаг уур, Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд багтдаг.   Засгийн газрын тогтоолоор Улсын онцгой комиссын ажиллах журамдзаасан бүрэн эрхийн заримаас дурдвал,    2.2.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих; 2.2.2. .... холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгж, иргэдийг хууль тогтоомжийн дагуу өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан татан оролцуулах; 2.2.3. холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, мэдээлэл, илтгэлийг хэлэлцэж, шийдвэр гарган биелүүлэхийг шаардах; 2.2.5. ...шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин болон бусад хүчний байгууллагуудын анги, салбарын бие бүрэлдэхүүн, тусгай зориулалтын техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дайчлан ажиллуулах; 2.2.8. ...удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий шуурхай бүлгийг томилон ажиллуулах гэж зааж өгчээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хөрөнгийг Сангийн яам ажлын 24 цагийн дотор холбогдох байгууллагад багтаан олгохоор тусгасан байна. Гэхдээ иргэд зөвхөн төрийн шийдвэрийг хараад сууж болохгүй. Хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд өөрсдөө л хариуцлагатай байх учиртай. Цагаан сар, баяр ёслол гэхгүйгээр амны хаалтаа сайн зүүж, гараа тогтмол ариутгаа хором ч мартаж болохгүй. Эрүүл явбал ирэх жилийн Цагаан сарыг үзэж л таарна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.13  ПҮРЭВ  № 31 (6256)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин