Хятадад зорчсон, дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байх жишгийг дагая

2020-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирусын халдвар хүрээгээ улам тэлж байна. Хоногт л хэдэн зуугаараа халдвар тархаж, хэдэн арван хүн амиа алдаж түгшүүр зарлаад удлаа. Сүүлийн мэдээллээр коронавирусын халдвар 26 улсад тархаж 40573 хүн өвчилж, 910 хүн амиа алджээ. Мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээллээр халдвар Монголд бүртгэгдээгүй ч манайхыг тойрон бүчсэн гэхэд болно. Өмнөговь аймгийн Гашуусухайт боомттой хил залгаа Баяннуурт  коронавирусын халдвар илрээд байгаа нь ердөө 120 км-ын зайд буюу хаалганд тулж иржээ. Мөн Хятадаас дамжиж ирсэн иргэдээс удаа дараа халдварын шинж илэрсэн. Мөн гадны улс орнуудаас ирсэн иргэдээс нийслэл, орон нутагт өдөр бүр шахуу сэжигтэй тохиолдол бүртгэгдэж монголчуудыг түгшээж байна. Тиймээс манай улс одоогийн авч буй арга хэмжээгээ улам чамбайруулах шаардлагатай байна. Манай улсын хувьд коронавирусын халдвартай хамаг чадлаараа тэмцэж буй нь сайшаалтай. Гэхдээ олон нийтийн арга хэмжээг хориглож, хилийн боомтуудаа хаагаад зогсохгүй сүүлийн 14 хоногт халдвар тархсан бүс нутаг буюу Хятадад зорчсон. Мөн Хятадаар дамжиж ирсэн бол хилээр нэвтрүүлэхгүй байх бусад орнуудын шийдвэрийг ч хэрэгжүүлье. Манай улсын Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомттой хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлалаа. Эрээн хот руу гаднаас ирэх хүмүүсийг оруулахгүй ба иргэдийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах гэнэ. Коронавирусын тархалттай холбогдуулан зарим улсууд БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг  хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад эхэллээ. Үүнд тухайн улсаар дамжин өнгөрөх ч хамаарах юм. Одоогоор Солонгос, Япон, АНУ, Сингапур, Хонконг, Энэтхэг, Австрали улс дээрх шийдвэрийг гаргажээ. Австрали улс Хятадаар дамжсан гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй, бүр тасалбарыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ Энэхтхэг улс нэгдүгээр сарын 15-наас хойш Хятад улсаас ирсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. ОХУ-д энэ өвчний халдвар авсан хоёр тохиолдол  Хятадын иргэн байжээ. Тиймээс сүүлийн 14 хоногт Хятад улсад зорчсон бол дээрхи улсууд руу зорчихгүй, мөн өөр улс руу зорчих бол тухайн улсын хилийн хоригийн талаар мэдээлэлтэй байхыг олон улсын агаарын тээврийн компаниуд анхааруулж байна. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд гадаад, дотоод аль ч талдаа бэлэн байж урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирусын халдвар авсан хүн гэр бүлийн дунд тарааж байна. Дараа нь ажил, найз нөхдийн хүрээндээ тараадаг юм байна. Тиймээс эрсдэл ойрхон байна” гэсэн.Сөүл-Улаанбаатар, Хөх хот чиглэлийн онгоцоор маш олон хятад иргэд орж ирсээр байна. Тиймээс бусад улс орны жишгийг дагаж БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг  хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргах хэрэгтэй. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд нийт гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн. Хоёрдугаар сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 9-нд ирж тусгаарлагдсан /Хөх хот-Улаанбаатар чиглэлээр ирсэн/ сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан ба А хүрээний H3N2 вирус илэрсэн гэх лаборторийн үнэлгээ гарсан” гэв. Эмнэлгийн байгуул­лагын зөвлөснөөр шинэ коронавирусийн халдвараас дараах гурван аргаар сэргийлэх боломжтойг сануулъя. Гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхааруулъя. Мөн шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, олон нийтийн газруудаар явахгүй байхыг анхааруулж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.11  МЯГМАР  № 29 (6254)
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

5 цаг 4 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

5 цаг 4 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

5 цаг 4 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

22 цаг 16 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин