УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Та нар санхүүжилт хасдаг гэсэн шүү, би авах ёстой юмаа авна

2020-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Бид бүхний сонголтоор төрийн түшээ болсон эрхмүүд олны эрх ашгийг илтэд дээрэмдсэн ЖДҮ-гийн хэрэг гээчийн “нарийн ширийн”-ийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн бид уншигчиддаа хүргэж байгаа билээ. Дахиад хэлэхэд энэ бүхнийг уншигч олон түмэн мэдэх эрхтэй. Харин бид тэдэнд мэдээлэх үүрэгтэй юм. Гэтэл өөрийн албан тушаал, эрх мэдлээрээ далайлган ХХААХҮЯ, түүний харьяа ЖДҮХС-гийнханд нөлөө үзүүлж, ёс суртахууны асар том алдаа, гэм хийсэн нөхдүүд “Би гэмгүй” гээд мэдэгдэл хүртэл гаргаж байна. Гэвч бидний нийтлээд байгаа мэдээллүүд эрхэм гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд та нарын өөрсдийн гаргасан үйлдэл юм. Та бүхэн хэн рүү ямар бичиг сачиг илгээж, араас нь яаж “анхаарал” тавиад, утсаар ярьж, меесеж бичиж, зарим үед айлгаж, шахаж байгаад хүртэл “зээл” авснаа мэдэцгээж байгаа. Ийм учраас “Гүтгэлээ” гэж гонгинохын оронд олон түмний итгэл, Монгол төрийг хүндэтгээд уучлал гуйж, ёс суртахууны “ял”-аа үүрэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, бид гүтгээгүй, зохиогоогүй. Энэ бол та бүхний гаргасан үйлдэл, хөшигний ар дахь Монголын төрийн түшээдийн үнэн нүүр царай юм. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэрхэн яаж төрсөн дүүгийнхээ компанид ЖДҮХС-гийн зээл авсан талаарх мэдээллийг хүргэе. Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын  2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалд багтсан. Энэ тушаалын дагуу 2018 оны наймдугаар сарын 6-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 900 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, угаасаа Б.Батзориг сайд “Дэмж” гээд чиглэл өгчихсөн байсан учир дээрх тушаалд багтаж санхүүжилт авсан байна. Энэ компанийн ЖДҮ-гийн зээл авсан түүх нь ийм аж. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн гэх “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн нэрийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зарим гишүүний компаниудын хамт цаасан дээр бичээд ЖДҮХС-гийнханд өгчээ. Тус компанийн нэрийн ард Б.Саранчимэг гишүүний нэрийг бичсэн байжээ. Дараахан нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг Төрийн ордонд явж байхад нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тааралдаад “Танай сайдын өгсөн чиний 9911....... дугаар холбогдохгүй байна. Ямар дугаар дээр байна вэ” гэж асуусан байгаа юм. С.Төгсбилэг 8888...... дугаараа хэлэхэд утсан дээрээ тэмдэглэж аваад “Би сайдтай чинь ярьчихсан. Манай нөхдүүдийн төслийн материал их сайн байх ёстой. Би авах ёстой юмаа авна. Танай сангийнхан санхүүжилтийн дүнг их хасдаг гэсэн шүү. Тэгмээргүй байна шүү” гэжээ. Тушаал гарсны дараа гэрээ байгуулах ажил явагдаж байх үеэр Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандорж ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “...“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох “Дүнжингарав” худалдааны төвийн 6 м.кв талбайтай павильонуудыг хэт өндөр үнэлж барьцаанд тавих гээд байна” гэж танилцуулжээ. Уг нь ЖДҮХС-гийн барьцаа хөрөнгө үнэлэх журамд үйлдвэр үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг нь 2.0 сая төгрөгөөр үнэлэх учиртай юм байж. Гэтэл “Сингапур­хэльткейр сентр” ХХК-ийн уг павильонуудыг худалдаж авсан гэрээ дээрх үнэ нь хэт өндөр байсан байна. Тиймээс ЖДҮХС-гийн захирал, ажлын хэсгийн дарга хоёр  “Сингапурхэльткейр сентр” ХХК-д зохих журмын дагуу шаардлага тавих ёстой гэж тохирчээ. Үүнийхээ дагуу асуудал тавьж, нөгөөх компани нь тэр чигтээ гүрийсээр нэлээд хугацаа өнгөрсөн байна. Улмаар “Сингапур­хэльткейр сентр” ХХК-тай гэрээ байгуулж, санхүүжилт олгох боломжгүй гээд буцаажээ. Ингэсний дараахан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьсан байна. Тэгэхдээ “Барьцаа нь хангагдчихаад байхад танай нөхдүүд болохгүй байна гээд тээглээд байна гэнэ ээ. Танай ажлын гадаа манай дүү байгаа. Чи манай дүүтэй уулзаад ямар учиртайг нь нэг сонсоодохооч” гэжээ. Удалгүй Б.Саранчимэг гишүүний дүү гэх эмэгтэй ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж “...“Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг байна. Орж уулзъя” гээд өрөөнд нь орж уулзсан байна. Тэрээр барьцаа хөрөнгийнхөө гэрээг үзүүлж “Ийм өндөр үнээр авсан павильонууд байгаа юм. Энэ үнээр нь барьцаанд тавимаар байна” гэжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандоржийг өрөөндөө дуудаад ямар учраас шаардлага хангахгүй байгааг нь тайлбарлуулжээ. Тэгсний дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэг цүнхнээсээ газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг гаргаж, барьцаандаа нэмэх тухайгаа хэлсэн байна. Гэсэн ч барьцаа хөрөнгө нь хүрээгүй тул учир байдлыг ойлгуулаад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүүг гаргажээ. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар залгаж “Яасан бэ, дахиж барьцаанд тавих хөрөнгө байхгүй шүү дээ. Байгаагаар нь л барьцаанд тавьчихмаар байна” гээд тайлбар сонсолгүйгээр “Чиний эрх хэмжээний асуудал шүү дээ. Сайдтай чинь ярих хэрэггүй гэж бодож байна шүү” гээд утсаа салгажээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү иймэрхүү байдлаар хэд хэдэн удаа утас цохиж ярьсан байна. Удалгүй сайд Б.Батзориг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү ярьж “Саранчимэг гишүүний асуудлыг шийдвэрлэ” гэдэг үүрэг өгсөн байна. Улмаар ЖДҮ-гийн санхүүжилтийн Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийнхэн “Сингапурхэльткейр сентр” ХХК-ийнхантай нэлээд юм болж байж барьцаа хөрөнгийг “тэнцүүлсэн” байгаа юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.11  МЯГМАР  № 29 (6254)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин