Авлигын баримт Ерөнхийлөгчид очиж, АН-ын гишүүдийг цагдан хорив

2020-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулган ирэх дөрөвдүгээр сар хүртэл завсарласан, парламентын төвшинд нам гүмхэн долоо хоног болж, өнгөрлөө.  Байнгын хороод хийсэн ажлаа тайлагнаж, Засгийн газраас коронавирустай холбоотой шийдвэрүүдийг гаргаж ажиллав.  Харин хууль хяналтын байгууллагын авлигын хэрэгтэй холбоотой ээлжит шүгэл үлээгч гарч ирж, энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан нь анхаарал татав. Түүнчлэн “Капитал” банкинд төрийн мөнгийг хадгалуулж алдсан хэрэгт НДЕГ-ын дарга асанг саатуулж, АН өмөөрч, мэдээлэл хийгээд байна.   Ийнхүү өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Хуулийн байгуул­лагынхны авлига нэхэж, дарамталдаг тухай баримтуудыг бизнес эрхлэгчид дэлгэж эхэлсэн. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн бүлэг прокурорын талаар болон 100 мянган ам.долларын авлига шаардсан хуулийнхны баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.   Түүнээс өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд бизнесээ хамгаалж үлдэхийн тулд дөрвөн сая ам.долларыг тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан  Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу шилжүүлж байсан тухай баримтыг гаргаж байв.   Мөн  “Бавгар групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Оюун ЦЕГ-ын хурандаа нар  “Хууль сахиулах-1”  хотхон бариулах нэрээр хоёр пентхаус, 30 орон сууц өгөхийг шаардсан.  “Үгүй бол 320 сая төгрөг бэлнээр өгчих.  Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү бизнес эрхлэгчид авлигын хэрэгтэй холбоотой баримтуудыг дэлгэж, нийгэмд “шүгэл үлээж” эхэлсэн. Тэгвэл иргэн Г.Буяндоржийн “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг шалгуулах хүсэлтийг ЕТГ хүлээн авч, холбогдох хуулийн байгууллагуудад шилжүүлээд байна. Уг асуудалтай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас ч мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд,  баримтад нэр дурдагдсан П.Халиун 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болохыг тодотгоод иргэний гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар холбогдох байгууллагад хандах болсон гэдгийг мөн дурджээ.  Харин ЕТГ-ын дарга З.Энхболд “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил, шүүгч, прокурор нь жижиг хонгил үүсгэж бизнесменүүдийг дарамталж байсан байна.  Тиймээс  одооноос эхлэн өргөдөл, гомдлоо өгч болно. Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог хүний хувьд хурдан арга хэмжээ авна” гэдгийг мөн тодотгож байсан юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АН-ын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, саатууллаа.  Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан юм. Тэднийг  Капитал банкны дампуурлаас болж, НДС-д учирсан хохиролтой холбоотой хэрэгт шалгаж эхэлсэн байна.  Харин  АН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлаж, хэлмэгдүүлэлт явагдаж байна хэмээн мэдэгдэв.  АН-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин “Улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө харлуулах гэж байгаа бол АН үүний эсрэг хатуу зогсоно.  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг “Капитал” банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж, тус банкыг дампууруулсан. Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын зөвшөөрлөөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан. Тиймээс сайд асан Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд Австрали дахь айлчлалынхаа үеэр казино тоглосон дуулиан цацагдаж, намжих шинжгүй байна.  Өнгөрсөн долоо хоногт гэхэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын  казино тоглож буй зураг олон нийтэд ил боллоо. Мөн удахгүй гишүүдийн бичлэг тарах тухай яриа ч улс төрийн хүрээнд байна. Гишүүд Монголд ирээд энэ тухай мэдээлэлд няцаалт өгч, айлчлалын хөтөлбөрийн дагуу казино үзэж, сонирхсон гэх мэдэгдлийг хийсэн.  Тухайлбал АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сидней хотын аялал жуулчлалын газраар явахдаа казинод орсон нь үнэн, гэхдээ тоглоогүй. Дөрвүүлээ байсан. Тэнд нэг цаг орчим л болсон байх. Д.Лүндээжанцан гишүүн бид хоёрт ямар мөнгө байх вэ” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгэхээр гишүүдийн казино тоглосон асуудал энэ долоо хоногт үргэлжлэх нь байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.10  ДАВАА  № 27, 28 (6252, 6253)  
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

5 цаг 5 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

5 цаг 5 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

5 цаг 5 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

22 цаг 17 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин