М.Оюунчимэг: Агаарын бохирдлыг 75 тэрбумаар бууруулж чадсан

2020-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Өргөдлийн байнгын хороо өчигдөр намрын ээлжит  чуулганы үеэр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.  Энэ хугацаанд иргэдээс 164 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч ажилласан. 2018 онд агаа­рын бохирдлыг бууруулахаар Улсын төсөвт 19 тэрбум төгрөг тусгасан байдаг. Нийслэлийн 1298 сур­гууль, цэцэрлэг, эмнэл­гийг 657 гаруй сая төг­рө­гийн агаар шүүгчээр бү­рэн хангасан. Нийслэлийн хэм­жээнд 68 уурын зуух буулгаж, нүүрсээр галладаг төрийн байгуулагуудыг төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлсэн. Түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд хотын агаарын бохирдол 50-55 хувь,  агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 38-42 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.  Мөн 2018 онд “Цэвэр агаар сан”-д анх удаа аудит хийлгэж, сүүлийн арав гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар үр дүнтэй ажилласныг дүгнэлээ” гэв.  Мөн сүүлийн арван жилд 750 тэрбум төгрөгийг агаарын бохирдол бууруулахад үр дүнгүй зарцуулж байсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөг зарцуулж, агаарын бохирдол буурсан бодит үр дүнтэй ажил­ласан гэдгийг тодотгож байв. Түүнчлэн байнгын хорооны хийсэн ажлаа дурдвал -Туул голыг хамгаалах чиглэлээр ажиллаж, хууль тог­тоомж зөрчиж, Туул го­лын эрэг дагуу үйл ажил­лагаа явуулж байсан 56 иргэд, аж ахуй нэгжийн тус­гай зөвшөөрлийг цуцалсан. -“Буянт-Ухаа-2” хороол­лын гацаад байсан 500 тэрбумын хөрөнгийг Хөгжлийн банкнаас олгуулахаар шийдүүлсэн. -ТОСК журамдаа ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгийн эхэнд хамруулах, түрээсэлж байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдаж, өөрийн эзэмшилдээ шилжүүлж авах боломжийг олгох зэрэг өөрчлөлтийг оруулсан. -Ипотекийн зээлийн журамд гэр хорооллын иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 мкв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор тусгуулсан. -“Эрдэнэс тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудлаар 25 мянга гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонссон. Улмаар гишүүдээс гарсан саналыг нэгтгэж байнгын хорооны хурлын тэмдэглэлээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болгосон гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.7  БААСАН  № 26 (6251)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин