С.Амарсайхан: Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, асуудлыг танилцуулна

2020-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОТГОНЖАРГАЛ Одоогоос арван жилийн өмнө IV төрөх эмнэлгийн  зураг төсөл гарч, 20.9 тэрбумын өртгөөр баригдахаар төлөвлөгдөж байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй барилга засварын ажил хийгдсээр байна. Эмнэлгийн барилгын ажлыг 2011-2013 оны хооронд “Нийслэл өргөө” ХХК, “Фума” констракшн нар хамтран явуулж байгаад 2018 оноос “Томо Бюлдинг” ХХК  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр 2020 онд гаргасан шинэ зураг төслийн хамт хүлээж авсан. Шинэ зураг төсөл гаргаснаар 10 жилийн өмнө 20.9 тэрбум төгрөгөөр босох байсан IV төрөх эмнэлгийн төсөв 33-34 тэрбум төгрөг болон өөрчлөгдсөн аж. Тус барилга нь төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, үндсэн амбулатори, зорчих хэсэг гэсэн бүтэцтэй.  Хүчилтөрөгчийн шугам сүлжээний бие даасан үйлдвэрээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар “Томо Бюлдинг” компанийн зүгээс 27 тэрбум төгрөгийн төсөв гарган барилгын ажлыг 95 хувьтай гүйцэтгээд байгаа ч нэмэлт бүтээн байгуулалтад 13 тэрбум төгрөг дутагдан Эрүүл Мэндийн Яам, Үндэсний Хөгжлийн Газраас яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсээд байна.  Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Хотын дарга С.Амарсайхан нар барилгын ажилтай танилцлаа.  Тэдний байр суурийг хүргэж байна.   Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: -Нийслэлд эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж ямар байгааг бид харж байна. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс барилгын ажлыг 95 хувьтай гүйцэтгэсэн байна. Төрөөс захиалчихаад, дуусах шатандаа хүрсэн барилгыг ингээд байлгаж болохгүй.  Эхний ээлжинд Ерөнхий сайдтай өөрийн биеэр уулзаж асуудлуудыг танилцуулна. Цаашлаад Засгийн газарт хүсэлт тавьж, ЭМ-ийн сайдтай хамтарч зохион байгуулах болно. Бид хэрэгтэй хэрэггүй зүйлд асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг байтал ийм чухал барилга, хэрэгцээтэй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхгүй байж болохгүй. Бүр болохгүй бол төсөв хөрөнгийн тал дээр тусламж үзүүлэх өөр хувийн болон гадаад дотоодын хандив, зээл тусламжийг эрж хайна. Тухайлбал, төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэр , “Тавантолгой” компаниудад нийгмийн хариуцлагын хүрээнд эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүг дайчлах тухай санал хүсэлт тавих боломжтой. Эрүүл мэндийн байгууллагыг стандартад нийцсэн барилга, байшин, ажиллах хүч, чадвартай мэргэжилтнүүдээр хангах шинэчлэлт реформыг энэ оноос эхлүүлэх шаардлагатай байна. Шинэ коронавирус гарсан энэ үед эрүүл мэндийн байгууллагын стандарт шаардлага маш өндөр түвшинд хангагдсан байх ёстой. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: -Барилгын ажлыг ойрын хугацаанд дуусгаж, эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг эхлүүлмээр байна. Тус барилга нь 2010 оны зураг төслөөр хийгдэж  байсныг манай яамнаас орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн байх шаардлагатай гэж үзэн өнгөрсөн оны нэг сараас шинэ ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.7  БААСАН  № 26 (6251)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин