Махны үнэ Ч.Улаан сайдад хамаагүй гэв үү?

2020-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Өнгөрсөн наймдугаар сард болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаанд үүрэг өгсөн байдаг. Ингэхдээ  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй гэсэн янз бүрийн тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.  Тухайн үедээ л  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгэнд иргэд итгэж, найдаж байлаа.  Үнэхээр махны үнэ нэмэгдэхгүй нь, нэмэгдвэл салбарын сайддаа хатуу арга хэмжээ авч ажиллах нь гэж итгэж байв. Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ч.Улаан сайдад хэлсэн энэ үг, даалгавар ямар ч үнэ цэнэгүй, цуурай төдий байжээ. Үүнээс хойш ердөө таван сарын дараа махны үнэ “тэнгэрт хадлаа”. Салбарын сайд нь өнөөдөр өөрийгөө энэ асуудалд хамаагүй хэмээн яриад сууж байна.  Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр гишүүд түүнээс “Махны үнийг тогтвортой байлгахад ямар бодлого баримталж байна вэ” хэмээн асуухад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үнийн түвшинд судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байна. Вирустай холбоотойгоор зарим нэг бүтээгдэхүүн дээр нөөцлөх асуудал гарч, савлагаа үүсч байна. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Тасалдал гарах эрсдэл байхгүй. Махны нөөцийг боломжоор нь бүрдүүлнэ. Харин махны үнэд яам хяналт тавьж чадахгүй.  Хангамж үйлдвэрлэлийг л хариуцдаг. Мэдээж, хэрэглэгчийн төлөө газар, ШӨХТГ хяналт тавих ёстой” хэмээн асуудлыг өөрөөсөө зайлуулж сууна.  Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн тайлбар хүлээж авахгүй, эртхэн зохицуулалтаа хийгээрэй хэмээн маш товч тодорхой үүрэг өгсөн дөө.   Ч.Улаан сайд ойлгосон л баймаар юм. Тэгвэл өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төв дээр адууны цул мах кг нь 13 мянган төгрөгийн үнэтэй байна.  Энэ нь  2019 оны мөн үеэс 2000 төгрөг, 2018 оны мөн үетэй харьцуулбал махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдээд байна гэдгийг худалдаачид хэлж байлаа.  Түүнчлэн үхрийн мах долоо хоногийн өмнө 9500 төгрөг байсан бол өчигдөр 11 мянган төгрөг болжээ.  Энэхүү үнийн нэмэгдэл нь жирийн иргэдийн амьдралд ч хүндхэн тусч байгаа нь мэдээж.  Онцгой дэглэм зарласан онцгой үе ч гэлээ салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.  Ерөнхий сайд нь үүрэг өгчихсөн, бүр хар толгойгоороо хариуцна гэдгийг тодотгочихсон байхад үнэ өсчихлөө.  Гэтэл Ч.Улаан сайд нь надад хамаагүй хэмээн үл ойшоосон байдалтай мэдээлэл өгч байгаа нь энэ Засгийн газрын сайд нар хэрхэн ажиллаж байгаагийн нэг илрэл болж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.6  ПҮРЭВ  № 25 (6250)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин