Сайд Н.Цэрэнбат хүсэлтийг нь илгээж, сайд асан Б.Батзоригийн дүү зээлийг нь авчээ

2020-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дуулиант ЖДҮ-гийн хэрэг хэмээгчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тус яамны ажилт­нууд нийлсэн до­лоон хүн буруутгагдаж, яллагдагчаар татагдсан.  Гэхдээ энэ хэрэг үүсэхэд УИХ-ын гишүүн, сайд, Төрийн өндөр албан тушаал­тан, МАН-ын удир­дах албан тушаалтнууд, өндөр албан тушаал хашиж явсан нөлөө бүхий хүмүүс нөлөөлсөн байдаг. Тэдний нэг нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нь “Баруун загвар” ХХК, “Баян таван тэс” ХХК, “Аргалантын хур” ХХК-ийн төслүүдэд санхүүжилт олгож, дэмжихийг хүссэн албан бичгийг ХХААХҮЯ-нд илгээсэн. Н.Цэрэнбатын дэмжи­хийг хүссэн “Баруун загвар” ХХК нь Увс айм­гийн төвд байдаг гутлын үйлдвэрлэл эрхэлдэг аж. Захирлыг нь Ц.Нямсамбуу гэдэг. Гэвч энэ компани Монголбанкны зээлийн муу түүхтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад орчихсон байжээ. Гэсэн ч ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалд багтаж 2018 оны долдугаар сарын 5-ны өдөр 160 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авчээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “Ямар учраас Монголбанкны муу зээлийн түүхтэй компани ийнхүү шалгарч, санхүүжилт авсан талаар би мэдэхгүй” гэсэн байна. Дараагийнх нь “Баян таван тэс” ХХК гэж бий. Тус компанийг Увс аймгийн Засаг дарга асан Л.Тогоогийнх, ферм байгуулна гэж зээл авчихаад “Тобу” худалдааны төвөө тохижуулсан гэх хардлага байдаг. Л.Тогоо нь сайд Н.Цэрэнбатын сонгуулийн менежерээр ажиллаж байжээ. “Баян таван тэс” ХХК мөн л ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/88 тоот тушаалд багтаж, 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр 250 сая төгрөгийн санхүүжилт авсан. Гурав дахь компани нь “Арга­лантын хур” гэдэг. Энэ компанийг дэмжүүлэхээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ХХААХҮ-ийн сайд Б.Бат­зоригт хандаж, төсөл нь шалгарсан байгаа юм. Гэхдээ энд нэг сонин юм гарч ирнэ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын дэмжлэг хүсч, хүсэлт явуулсан энэхүү “Аргалантын хур” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн төрсөн дүү Б.Ганзоригийнх болж таарсан байна. “Аргалантын хур” ХХК нь 2018 оны хаврын сонгон шалгаруулалтад орсон боловч журамд заасан наад захын шаардлагуудыг хангаагүй учир хасагджээ. Тэгэхэд сайд Б.Батзориг нэлээд бухимдсан байгаа юм. Харин намрын сон­гон шал­га­руулалт буюу сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаал гарахын  өмнө Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаж “Б.Ганзориг гэдэг хүний утсыг тэмдэглээд ав. Энэ хүн сайдын дүү шүү” гээд 9910...... дугаарыг тэмдэглүүлсэн байна. Удалгүй нөгөө ду­гаа­раас сайдын дүү Б.Ганзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн гар утас руу залгаж “Уулзъя” гэсэн байгаа юм. Тухайн үед С.Төгсбилэг “Хүүхдийн 100” орчимд явж таараад тэндээ Б.Ганзоригтой уулзжээ. Тэгэхэд Б.Ганзориг “Нэг төслийн материал бэлдэж байгаа. Өмнөх сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй. Одоо материалаа сайн бүрдүү­лээд ормоор байна. Зөвлөгөө өгнө үү” гэсэн байна. Тэр компани нь “Аргалантын хур” ХХК байжээ. “Аргалантын хур” ХХК, бас нэг компанийг “зүтгүүлж” байгаагаа Б.Ганзориг тэгэхэд хэлж байжээ. Юутай ч “Аргалантын хур” ХХК нь “Заавал санхүүжилтэд багтаах жагсаалт”-д орсон тул сонгон шалгаруулалтад тэнцэж ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаалд багтаж, 2018 оны есдүгээр сарын 600 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Ер нь бол сайд Н.Цэрэн­бат, сайд асан Б.Бат­зориг хоёрыг нэр бү­хий компаниудаар холбогддог гэх мэдээлэл өмнө нь хэвлэлүүдээр нийтлэгдэж байв. Энэ удаа ЖДҮ-гийн асуудал дээр ч сайд Н.Цэрэн­батын хувьд хү­сэлт явуулчихаад хараад суугаагүй аж. Тэрээр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн 9911 .... дугаарын утас руу вайбераар мессеж бичиж сануулсаар байжээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.6  ПҮРЭВ  № 25 (6250)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин