Г.Буяндоржийн  шүгэл ба прокурорын мэдэгдэл

2020-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хууль, хяналтын байгууллагынхны авлига нэхэж, дарамталдаг сүлжээний тухай баримтуудыг бизнес эрхлэгчид дэлгэж эхэллээ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн бүлэг прокурорын талаар болон 100 мянган ам.долларын авлига шаардсан хуулийнхны баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.   Түүнээс өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд бизнесээ хамгаалж үлдэхийн тулд дөрвөн сая ам.долларыг тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан  Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу шилжүүлж байсан тухай баримтыг гаргаж байв.   Мөн  “Бавгар групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Оюун ЦЕГ-ын хурандаа нар  “Хууль сахиулах-1”  хотхон бариулах нэрээр хоёр пентхаус, 30 орон сууц өгөхийг шаардсан.  “Үгүй бол 320 сая төгрөг бэлнээр өгчих.  Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү бизнес эрхлэгчид авлигын хэрэгтэй холбоотой баримтуудыг дэлгэж, нийгэмд “шүгэл үлээж” эхэлсэн. Тэгвэл иргэн Г.Буяндоржийн “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг шалгуулах хүсэлтийг ЕТГ хүлээн авч, холбогдох хуулийн байгууллагуудад шилжүүлжээ.  Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүсчээ.  Уг асуудалтай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газраас ч мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдэлд,  баримтад нэр дурдагдсан П.Халиун 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болохыг тодотгоод иргэний гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар холбогдох байгууллагад хандах болсон гэдгийг мөн дурдсан байна. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж баримт өгөх үеэрээ “Би 1996 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байна. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. НПГ-ын хяналтын прокуророор ажиллаж байсан П.Халиун, прокурор Ж.Сандагсүрэн, Ц.Батболд нар надаас 100 мянган ам.доллар нэхэж, хэргийг тань ашигтайгаар шийдэж өгнө гэж тулгасан.  Мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн.  Гэтэл намайг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар таван удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж байна” гэсэн билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.5  ЛХАГВА  № 24 (6249)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин