Элчин сайд нараа томилж чаддаггүй улс

2020-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс одоогоор 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна.  Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс Элчин сайдаа ч томилж чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Элчин сайд томилох асуудлыг Ерөнхийлөгч, ГХЯ-наас санал оруулж, УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцдэг.  Гэвч тэд томилох хүн дээрээ тохиролцож чаддаггүй, улс төрийн ашиг сонирхол бүхий шахааны хүмүүс оруулж ирдэг учраас томилгоо гацсаар байна.   Энэ нь улс орны албан ёсны гадаад харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжээд байв.  Улмаар Ерөнхийлөгчид уламжлахаар болсон.  Ерөнхийлөгч ч дэмжсэн байдаг.  Тодруулбал, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг, Чех улсад Д.Гансүхийг, Францад Б.Болормааг, Унгарт Б.Мандахбилэгийг, Ардчилсан Солонгос Ард Улсад М.Ганболдыг,  Итали Улсад Б.Батцэцэгийг, Энэтхэгт Ч.Бүрэнбаярыг, БНСУ-д Ц.Өнөрзаяаг, Киргизэд  Ч.Баттөмөрийг,  Беларусь Улсад Б.Баярсайханыг, Арабын Нэгдсэн Эмират Улсад Д.Ганболдыг томилохоор дэмжсэн байдаг.  Улмаар энэ асуудлыг парламент хэлэлцэхээр товлоод байв. Гэвч МАН-ын бүлэг 11 Элчин сайдаас хоёрыг нь дэмжээгүй, “голсон” гэхэд болно. Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр хэтэрхий өндөр настай, Төрийн албаны тухай хуульд тавигдах наснаас өндөр байгаа учраас дэмжих боломжгүй гэжээ. Мөн БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Ц.Өнөрзаяаг томилохыг дэмжсэнгүй. Учир нь түүнийг дипломат албанд ажилласан туршлагагүй учраас томилох боломжгүй гэсэн байна. Ингээд үлдсэн есөн Элчин сайдын асуудлыг  өнгөрсөн долоо хоногт  чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах байв.  Гэсэн ч тэгж чадсангүй.  Учир нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь зүтгүүлж байсан хоёр Элчин сайдын асуудлыг МАН унагасан учраас тэгсэн үү, Төрийн тэргүүн гэнэт л саналаа татчихсан. Түүнчлэн Ерөн­хийлөгч дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар томилуулах асуудал гацчихсан байгаа.  Засгийн газар энэ саналаа татаж аваагүй байгаа тухай Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар мэдэгдэж байв.  Тиймээс МАН-ын зүгээс Н.Анхбаярыг томилсон тохиолдолд Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарыг дэмжинэ гэх тохиролцоог яриад эхэлсэн тухай мэдээлэл ч байна. Нэр дэвшигч Ч.Бүрэнбаяр нь Энэтхэгт төрж, өссөн, эх орондоо ирээд монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооноос гадна Ерөнхийлөгч Н.Багабандийн орчуулагчаар ажиллаж байжээ. Харин Ц.Өнөрзаяа нь БНСУ-д олон улсын эрхзүйч, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн байна.  БНСУ-д амьдарч буй монголчуудад хууль зүйн туслалцаа үзүүлдэг гэнэ.  Мөн тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн охин юм байна.  Ийнхүү Элчин сайд нарыг томилох асуудал улс хөшигний ард тохироонд хүрч чадахгүй учраас хойшилсоор байгаа бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.5  ЛХАГВА  № 24 (6249)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин