Эхлээд Т.Ганболд, дараа нь Х.Оюун, одоо Г.Буяндорж... шүгэл үлээв

2020-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Бизнес эрхлэгчид хууль, хяналтын байгууллагынхны авлига нэхэж, дарамталдаг тухай баримтуудыг олон нийтэд дэлгэж эхэллээ.  Өчигдөр “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн бүлэг прокурорын талаар болон 100 мянган ам.долларын авлига шаардсан баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.   Түүнээс өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд бизнесээ хамгаалж үлдэхийн тулд дөрвөн сая ам.долларыг тухайн үед ерөнхий прокуророор ажиллаж байсан  Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу шилжүүлж байсан тухай баримтыг гаргаж байв.   Мөн  “Бавгар групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Оюун ЦЕГ-ын хурандаа нар  “Хууль сахиулах-1”  хотхон бариулах нэрээр хоёр пентхаус, 30 орон сууц өгөхийг шаардсан.  “Үгүй бол 320 сая төгрөг бэлнээр өгчих.  Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан” хэмээн мэдэгдсэн. Иргэн Х.Оюун мөн “ТВ-9” телевийн нээлттэй хэлэлцүүлэгт орох үеэрээ хурандаа Б.Цогтбаяраас гадна Чингис, Отгонбаатар, Батсайхан гэсэн хурандаа нар  авлига нэхсэн гэдгийг нэмж хэлсэн байдаг.    Ямартай ч бизнес эрхлэгчид хуулийн байгууллагынхны авлигын хэрэгтэй холбоотой баримтуудыг дэлгэж, нийгэмд “шүгэл үлээж” эхэллээ. “Шүгэл үлээгч”-дийн тайлбарыг хүргэж байна.   “Ноёд” группийн ерөн­хий­лөгч Г.Буяндорж: 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан   -Би 1996 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын хууль бус ажиллагааны тухай, авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна.  Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. НПГ-ын хяналтын прокуророор ажиллаж байсан П.Халиун, прокурор Ж.Сандагсүрэн, Ц.Батболд нар надаас 100 мянган ам.доллар нэхэж, хэргийг тань ашигтайгаар шийдэж өгнө гэж тулгасан. Түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Үүний дараа мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Гэтэл би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар таван удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж байна.   “Бавгар” группын гүйцэтгэх захирал Х.Оюун: ҮГҮЙ БОЛ 320 сая төгрөг өгчих гэсэн   -Манайх ЦЕГ-ын “Хууль сахиулах-1 хотхон” орон сууцны төслийн гүйцэтгэгчээр 2015 оноос эхлэн ажилласан. Захиалагч талыг төлөөлөх эрх бүхий  ажлын хэсгийн ахлагчаар  цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр томилогдсон. Гэвч захиалагч  болох ЦЕГ-ын талын хурандаа нар манай компаниас хоёр пентхаус, 30 орон сууц үнэгүй өгөхийг шаардсан. 2015-2017 онд манай ээжээс танай группт хөрөнгө оруулсан нэрийдлээр хээл хахуулын журмаар 927 сая төгрөг авсан байдаг. Гэтэл ээж маань өнгөрсний дараагаас гүйцэтгэгч компанид барилга бариулсан мөнгөө өгөх байтал  барилгаасаа үнэгүй өгвөл санхүүжилтийг чинь шийднэ гэх зэргээр дарамтлах болсон. Би гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авахын төлөө төрийн албан хаагч нарт авлига гэж орон сууц өгмөөргүй байна.  Сүүлд хурандаа Б.Цогтбаяр орон сууц авахаа болий шууд 320 сая төгрөг бэлнээр өгчих.  Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан.  Мөн хурандаа Б.Цогтбаяр дээр нэмээд хэлэхэд хурандаа Чингис манай барилга дээр ирээд явсан.  Мөн Отгонбаатар,  Батсайхан гээд хурандаа нарын асуудал байгаа.  Тэднийг хамтад нь шалгах хэрэгтэй.   “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд: Д.ДОРЛИГЖАВЫН ДҮҮГИЙН ДАНС РУУ ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР ШИЛЖҮҮЛСЭН   -Хууль, хяналтын байгууллагуудын удирдлагууд тухай үед дандаа улс төрөөр орж ирсэн хүмүүс байлаа.  Тэд хууль хяналтын байгууллагыг толгойлохоор юу болдгийг бид өнгөрсөн цаг хугацаанд харсан. Манай компанийн данснаас дөрвөн сая ам.долларыг Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарын компанийн дансанд шилжүүлсэн баримт байна.  Улмаар  энэ мөнгө нь Ерөнхий прокурортой холбоотой мөнгөний зөвхөн нэг хэсэг гэдгийг онцолмоор байна.  Өнөөдөр хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ ийм сайхан, зөв юм ярьдаг ч амьдрал дээр бохир булай юм хийдгийн зах зухаас л бид дурдаж байна. Монголд хуулийн байгууллагын дарамтад ороогүй бизнес, компани гэж бараг байхгүй дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.4  МЯГМАР  № 23 (6248)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин