Н.Номтойбаярыг түдгэлзүүлчихэв үү, өөрөө явчихав уу?

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцлээ.  Парламент энэ асуудалд шууд шийдвэр гаргаж чадаагүй.  Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байх.  Өчигдөр үдээс хойшхи хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, гишүүд УЕП Б.Жаргалсайханы гишүүнийг түдгэлзүүлэх үндэслэлийг сонссон. Улмаар нэрсийн дарааллаар цаасаар нууцаар санал хурааж,  дуусав.  Яг үүнтэй зэрэгцэн  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдэл хийж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч буйгаа илэрхийлсэн байдаг.  Тэрээр “Би хэн нэгний шахалтаар өргөдлөө өгөөгүй.  Цэвэр өөрийн хүсэл сонирхлоор чөлөөлөгдөж байна.  Миний эсрэг улс төрийн том махны машин ажиллаж байна.  Гэвч би айхгүй.  Үнэн ялна гэдгийг цаг хугацаа харуулна.  Надад хийсэн гэм байхгүй.  Надад өөрийнхөө  гэм буруугүйг нотлох хангалттай баримт бий.  Харамсалтай нь хууль хяналтын байгууллагынхан түүнийг шалгахгүй байна. Гэм буруугүй гэдгээ нотлоод эргэж ирнэ гэж хэлэхгүй, одоо шууд өргөдлөө өгнө” гэв. Мэдэгдлийнхээ дараа тэрээр хэлсэн ёсоороо УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг.  Харин парламент энэ асуудлаар дахин хуралдах шаардлагатай болов.  Учир нь нууц санал хураалтад 58 гишүүн оролцож, 30  нь түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 гишүүн нь авч үлдэнэ гэжээ. Улмаар нууц санал хураалтын дүнг баталгаажуулж, Н.Номтой­баярыг түдгэлзүүлэх хуулийн төслийг батлая гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь  татгалзсан байдаг. Тэгэхээр зарим гишүүн хаалттай санал хураахад Н.Номтойбаярын эсрэг, харин нээлттэй явахаар Н.Номтойбаярын талд   кноп дарсан гэсэн үг. Ийнхүү парламент дугаар шилжих мөчид тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, эсвэл Н.Номтойбаярын чөлөөлөгдөх өргөдлийг хүлээж авах эсэх дээр тогтож чадаагүй, хаалттай хуралдаж байв. УИХ-ын гишүүн Н.Номтой­баярыг түдгэл­зүүлэх асуудал он гарснаас хойш улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв байлаа.  Нэг хэсэгтээ л сураг тасарч ажилдаа ирэхгүй байсан Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гэнэт гарч ирж гишүүнийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн. Улмаар энэ асуудлыг  Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн.  Харин Төрийн байгуулалтын байнгын хороо,  Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ.  Мөн энэ үйл явдлуудтай зэрэгцэн МАН-ын ёс зүйн хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.31  БААСАН  № 21 (6246)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин