Ч.Улаан сайд махны үнийг толгойгоороо хариуцсан бил үү?

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Коронавирусын халдвартай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа адууны махны үнэ 13 мянгад хүрсэн нь зүгээр ч үнийн хөөрөгдөл биш бололтой.   Өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төв дээр адууны цул мах кг нь 13 мянган төгрөг байна.  Харин үхрийн мах 11 мянган төгрөгийн үнэтэй байлаа.  Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд махны үнэ 4-5 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлж байна.  Энэхүү үнийн нэмэгдэл нь жирийн иргэдийн амьдралд хүндхэн тусч байгаа нь мэдээж.  Онцгой дэглэм зарласан онцгой үе ч гэлээ салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.  Гэвч махны үнэ талийж өглөө.   Уг нь ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх товч бөгөөд тодорхой, үүрэг даалгавар өгсөн удаатай.   Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр У.Хүрэлсүх Ч.Улаан сайдад хандаж  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.   Ийм л үүрэг даалгавартайгаар  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ажлаа хийж байгаа. Гэвч үүнээс хойш даруй дөрвөн сарын дараа махны үнэ 13 мянгад хүрчихлээ.  Өвлийн улиралд иргэд мэдээж идэшээ базаачихдаг учраас махны үнэ харьцангуй тогтвортой байдаг.  Харин саяхнаас нэмэгдэж эхэлсэн, арга хэмжээ авахгүй бол толгойтой чинь ярина гэчихсэн байсан шүү, Ч.Улаан сайд аа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.31  БААСАН  № 21 (6246)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин