ЖДҮ-чдээсээ жижигрээд, Н.Номтойбаярыгаа ноолно

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Монголын сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ыг үнэмлэхүй олноор нь сонгосон. Харамсалтай нь энэ сонголтыхоо шан ч гэх үү, гор ч гэх үү юмыг бараг дөрвөн жилийн турш хангалттай хүртлээ. Хамгийн гол нь “...Биднийг яаж ч чадахгүй” гэсэн хандлага, дүрийг энэ намынхан байнга үзүүлсээр ирлээ. Ямбыг бол эдлэх шиг болсон. Улсыг, төрийг хувийн компаниа гээд үзчихсэн. Төсвийг, сангуудыг өөрийнхөө хөрөнгө гээд бодчихсон. Мөн  ч их туйллаа даа. Одоо ч дуусаагүй байна. Хэдхэн сарын дараах сонгуулиар МАН унавал, тэгээд өнгөрсөн жилүүдэд юу хийснийг нь ухвал ой тоонд оромгүй их”баас” гарна гэдгийг учир мэдэх хүмүүс их л ярьж байна. Ард түмнээс гуйж гуйж сонгогдчихоод буцаад доромжилсон хамгийн тодорхой жишээ бол ЖДҮ-гийн хэрэг юм. Хөөрхий, тэр сайд, ЖДҮ-гийн дарга хоёрыг бол дарамтлаад, шахаад, шаардсаар байгаад УИХ-ын олон гишүүн “зээл” авчихсан байгаа юм. Маш ноцтой. Тэрнийх нь ялыг гишүүдэд дарамтлуулж, шахуулсан сайд, дарга хоёр нь үүрэх гээд сууж байна. Энэ шударга явдал мөн үү. Тэр ч байтугай Улсын Ерөнхий прокурор жил гаруйн өмнө УИХ-ын дөрвөн гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн байна гээд барим тавим баримт дэлгэж хүртэл байгаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргасан. УИХ, түүн дэх МАН-ын бүлэг энэ гэмт хэрэгтнүүдээ хамгаалан авч үлдсэн. Тэгээд хэрэг явдал нь таг чиг болчихож байгаа юм. Маш тодорхой, олон нийтийн эрх ашгийг илтэд зөрчсөн, Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн төрийн түшээдийн гэмт үйлдэл юм шүү дээ. МАН-ын тэр ЖДҮ-чид өнөөдөр УИХ, Засгийн газарт өндөр албан тушаал хашсан хэвээр, улс орны төлөө хэмээх худлаа үгээ ярьсаар сууж байгааг бид мэднэ. Тэдний гайгаар ЖДҮ-гийн салбар сөнөж, жинхэнэ ЖДҮ-чид төрийн дэмжлэг үгүй тул үйлдвэрлэлээ зогсоож, дампуурч байна. Энэ салбарт ганц нэг оймсны үйлдвэрээс өөр олигтой яваа үйлдвэрлэл байхгүй. Үнэн шүү. Монголын төр дэх ЖДҮ-чид ийм л гай тарьсан. Тэднийг МАН-ынхан яаж ч чадахгүй байгаа. Хэрвээ ЖДҮ-чидтэй жинхэнэ ёсоор хариуцлага тооцвол УИХ ч, МАН ч татан буугдах болчихоод энэ талаар арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн гэдэг юм. Яагаад гэдгийг хүн бүр ойлгоно. Харин МАН-ын удирдлагууд сүүлийн хэдэн өдөр Н.Номтойбаяр гэдэг гишүүнээсээ салчих гээд үзэж тарж байна. Улсны Ерөнхий прокурор санал оруулж ирсний дараа МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга нь “...Бүрэн эрхээсээ саналаараа татгалз” гэж Н.Номтойбаярт хэлсэн байгаа юм. Нөгөөх нь “...Үгүй” гэсэн. Дараа нь Байнгын хороо хуралдаад “...Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн. Тэгвэл өчигдөр МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ. Тэд энийгээ хасах гэж зөөлөн хэлдэг юм. Эндээс л эрх баригч МАН-ын, тэднээс бүрдсэн УИХ, Засгийн газрын зөрчил харагдаад байгаа юм. Н.Номтойбаярын асуудлыг хуулийнхан шийдэх гэвэл бүрэн эрхтэй, эрхгүй шалгаад тогтоочих боломжтой аж. Хуулийн хүний үг шүү. Тэгээд ч Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудалд улстөржсөн байдал илт ажиглагдаж байгааг энд хэлэх хэрэгтэй. ЖДҮ-чид Н.Номтой­баяр хоёрын асуудлыг зүгээр л харьцуул даа. Маш их ялгаатай. Гэвч Н.Номтойбаярт ингэж хуйнаасаа сугардаг сэлэм ЖДҮ-чдийн өмнө очихоор хуйндаа гацчихаад байдаг. Сонин юм шүү. Тэгэхээр ийм байна. Хэрвээ МАН ирэх сонгуулиар амжилт ялалт гаргая гэж бодож байгаа бол, хэрвээ ард түмэнд амласан шударга ёсыг сахиулан биелүүлэх бол юуны түрүүнд ЖДҮ-чдээ л цээрлүүлэх ёстой. Наад зах нь сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хэрэгтэй. Хамгийн гол нь МАН болоод албан утшаал, эрх мэдэлтэй нэр бүхий хүмүүс ЖДҮ-чиддээ жижигрээд, Н.Номтойбаярыгаа ноолоод байгаагийн шалтгаан нь “...Хаан шалдан байна” гэдэг шиг тодорхой харагдаад байна. Тиймээс “...Н.Номтой­баярт ингэж цээрлэл хүртээж байгаа шигээ ЖДҮ-чдээ яах нь вэ” гээд олон нийт, сонгогчид анхааралтай ажиглаж байгааг тэдэнд дуулгая. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.30  ПҮРЭВ  № 20 (6245)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин