СЕХ: Манайх “ iphone 1” хэрэглэсээр байна

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн тов, тойрог, мандат хуваарилалтын асуудлыг ч хэлэлцсэн юм.  СЕХ-ноос ирэх зургадугаар сарын 24-нд санал хураалт явуулах хүсэлт хүргүүлсэн.  Тэгвэл өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар энэ өдөр сонгууль явуулахыг дэмжлээ.   Үргэлжлүүлэн сонгуулийн үеэр хэрэглэх тоног төхөөрөмжийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авав.   УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  -Тоног төхөөрөмжийг хэдэн удаагийн сонгуульд хэрэглэж байсан бэ. Ямар алдаа дутагдал гарч байсан, хэрхэн шийдвэрлэсэн бэ? СЕХ-ны дарга Ч.Содномдорж: -Сонгуулийн автомат­жуулсан системийг 2012 оноос хойш бүх сонгуульд ашигласан. Мөн нөхөн сонгуульд ч ашиглаж байна. Автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хуульд заасан бөгөөд ЦЕГ, ТЕГ чиг үүргийнхээ дагуу аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Сонгуулийн санал авах өдрөөс сар гаруйн өмнө хамтарсан ажлын хэсэг гарч, техникийг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж, гэрчилгээ олгодог. Ажлын хэсэг байгуулсан аттестатчилалд оруулж, ашиглаж болно гэдэг дүгнэлт гарсан. Хяналтын тооллогоор асуудал гарч байгаагүй. 24 цагийн хамгаалалттай. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Хүн амын тоо нэмэгдэж, хэсгийн тоо өссөн үед нөөц байгаа юу. СЕХ-ны дарга Ч.Содномдорж: - 2020 оны төсвийг батлуулахдаа техник хэрэгслийн шинэчлэл дээр мөнгө тавьж оруулсан ч таван тэрбум хасагдсан. Гадны улсаас ирсэн мэргэжилтнүүд утсаар бол танайх “iPhone 1” хэрэглэдэг юм байна, манайх “iPhone 5” хэрэглэдэг гэж тоглоом шоглоом хийж байсан. Бид дараагийн үеийн автомат машиныг авах санал оруулсан ч зөвшөөрөөгүй. Гэхдээ энэ автомат машиныг ашиглах боломжтой. Санал авах хугацааны хувьд зургадугаар сарын 24-нд гэж оруулж байна. Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.29  ЛХАГВА  № 19 (6244)  
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

5 цаг 7 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

5 цаг 7 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

5 цаг 7 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

22 цаг 19 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин