Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Давос-ийн чуулганд

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарийн Холбооны Улсын Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, экологи, эдийн засаг, технологи, аж үйлдвэрийн чиглэлд хэд хэдэн алхмыг хийлээ.    Тэрээр Ерөнхийлөгч болсноор анх удаагаа энэхүү чуулганд оролцож байгаа юм.  Энэ жил зарим улсын төр, засгийн тэргүүнийг оролцуулан 117 улсын 3000 гаруй хүн хүрэлцэн ирсэн, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болов. Төрийн тэргүүний ДАВОС-ийн чуулганд хэлсэн үгнээс онцолбол, далайд гарцгүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий орнуудын нэг учир Монгол Улс унаган байгалиа хамгаалах чухал арга хэмжээний нэгийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх гэж үздэг.  Түүнчлэн Үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувь бууруулах зорилтыг тодорхойлоод байна.   Улмаар Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна. Дэлхий нийтээр 2020 оныг SUPER YEAR гэж тодорхойлсон. Нэг дэлхий, нэг байгаль, нэг л орчин бидэнд бий гэдгийг онцолсон байна.  Түүнчлэн  Ерөнхийлөгч Х.Баттулга бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6000 орчим км автозам тавьсан бол одоо төмөр замын сүлжээгээ өргөтгөж эхний ээлжид 400 гаруй км төмөр зам тавьж байна. Энэ нь Евразийн эдийн засагт хувь нэмрээ оруулна. Тиймээс Төв Азийн нутаг Монгол орноор Евразийг холбох дэд бүтэц хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсье” гэжээ.  

Онцлох уулзалтууд

  Бүгд Найрамдах Азер­байжан улсын Ерөн­хийлөгч Илхам Алиев   Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрам­дах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар  ганцаарчлан уулзжээ.  Тэд  2018 онд Баку хотноо анх уулзаж байсан юм.  Ерөнхийлөгч нар хоёр улсын байрлал, ложистикийн бүтцийг харилцан ашиглах замаар бараа, бүтээгдэхүүнүүдээ бусад улсын зах зэх зээлд гаргах, ноосны үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэх тухай ярилцсан байна.   “Gucci” компанийн захирал Марко Биззари   Дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа. Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцсан юм. Ноён Марко Биззари Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол Улс руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлэв.   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Терос Адханомтой уулзжээ.  Хоёр тал Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ. Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.   БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Сун   БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуу бизнес эрхлэгчдийг дэмжин, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулах санал гаргаж байсан юм. Энэ саналыг салбарын сайдын хувьд судалж,  ажил хэрэг болгохыг хатагтай Пак Ёонг Сунгаас хүсэв. Ингэхдээ, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хийгдсэн судалгаатай танилцаж, БНСУ-аас хөрөнгө оруулалт хийх, ноу-хау, технологи нэвтрүүлэх чиглэлд бүхий л түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин бататгав.   Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ   Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ Ерөнхий сайд  Х.Баттулгад бараалхлаа.  Монголын уул, уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулсан улсуудын нэг нь Нидерланд хэдий ч хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах эрмэлзэлтэй байгаа гэдгээ тодотголоо. Мөн  Монголын авто болон төмөр замын дэд бүтэц өргөжиж, Евразийг холбосон байршил зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах тул Нидерландын бизнес төвийг Улаанбаатарт нээх зэрэг санал гаргасан байна. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунберг, “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег нартай уулзсан байна.   Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа ДАВОС-ийн чуулганд оролцож, ганзага дүүрэн ирлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.27  ДАВАА  № 17 (6242)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин