ИТХ-д нэр дэвшихэд насны хязгаар тавихгүй

2020-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын  чуулганы өчигдрийн хуралдаанд  52 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцлээ.  Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  асуулт асуухдаа “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Гэтэл асуудлыг сунжруулж хуулиа  ноцтой зөрчиж  байхад УИХ-ын дарга нар  ямар байдлаар хандаж байна вэ. Энэ асуудал Зөрчлийн хуулиар шийдэгдээд явах ёстой.  Иргэд зөрчлийн хуулиар торгууль шийтгэлээ төлөөд явж байгаа. Гэтэл та бүхэн яагаад хуулиа  зөрчөөд  яваад байдаг юм бэ”  хэмээн шүүмжлэл хэлэв. Үүнд УИХ-ын дэд дарга А.Энх-Амгалан  хариулахдаа “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлдзүүлэх тухай асуудлыг эхлээд УИХ-ын Халдашгүй байлын дэд хороо, дараа нь Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, эцэст нь Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой. Халдашгүй байдлын хороо  хуулийн хугацаанд 48 цагийн дотор  асуудлыг  хэлэлцэж эхэлсэн. Бүрэлдэхүүнийг бүрэн байхад энэ бичгийг өгөх ёстой гэсэн байгаа” гэв.  Т.Аюурсайхан гишүүн  “Хуульд заасан хугацаанд хэлэлцэж эхэлнэ гээгүй. Хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байгаа” гэдгийг онцолж байсан юм. Халдашгүй байдлын дэд хорооны дарга, ХААХҮ-ийн сайд Ч.Улааны тухайд  маргааш /өнөөдөр/ ирэх бөгөөд баасан гаригт багтаж  шийдвэрийг танилцуулах  байх гэсэн мэдээлэл өчигдөр дуулдав.   БАРААНЫ ТЭМДГИЙГ БАРЬЦААЛЖ   ЗЭЭЛ АВЧ  БОЛНО   УИХ үргэлжлүүлэн  Оюуны өмчийн тухай хуулийн төсөл,  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд:   Н.Учрал гишүүн: -Оюуны өмч нь эдийн засгийг төрөлжүүлэхэд түлхэц болдог салбар.Хууль эцсийн хэлэлцүүлгээр батлагдвал материаллаг бус баялгийг барьцаанд тавих, оюуны өмчийн мэргэжлийн үнэлгээчид бий болж, барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж бүрдэнэ. Оюуны өмчийн биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод хийх боломжтой. Ц.Даваасүрэн гишүүн: -Хуулийн төслийг харахад бүтэц зохион байгуулалт, маргаан шийдвэрлэх асуудлыг түлхүү оруулжээ. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахална гэжээ. Ерөнхий сайдгүй үндэсний зөвлөл байхгүй боллоо. Ийм  болчихвол ажил нь хэцүүднэ. Салбарын сайд нь ахлаад явахад болохгүй зүйлгүй. Үүнийг  эргэж хараач гэв. Төсөл боловсруулагчид болон Н.Учрал гишүүний зүгээс үүнд “Оюуны өмчийн асуудал өнгөрсөн хугацаанд суурь хуульгүй байсан. Нэг яаманд харъяалуулах боломжгүй. Ерөнхий сайдаар ахлуулснаар оюуны өмчийн асуудлыг илүү үндэсний хэмжээнд анхааруулах болно” гэж тайлбарлав. Монгол Улсаас  жилд 180 орчим бүтээл, 300 гаруй ашигтай тэмдэгт Дэлхийн оюуны өмчийн гэрчилгээ авч  бүртгэгддэг. Монгол Улсын 20 орчим  барааны тэмдэг олон улсад бүртгэлтэй байдаг аж.   ОРОН НУТГИЙН УЛСТӨРЖИЛТИЙГ ЗОГСООНО   УИХ-ын чуулганаар мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулж, гишүүд асуулт асууж үг  хэлэв. Ш.Раднаасэд гишүүн: -Тавдугаар сарын 15-наас Үндсэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар статус өөр болно. Энэ нь аравдугаар  сард ямар байдлаар орж ирэх вэ. Орон нутгийн улстөржилтийг яаж тооцсон бэ. Нэр дэвшигчийг Сонгуулийн хууль зөрчсөн гээд бүртгэдэггүй. Сонгуулийн дараа бүртгэх нь зөв байна гэсэн шийдвэр гаргадаг. Эндээс эцэс төгсгөлгүй маргаан гарч байна. Үүнд хэн буруутай нь мэдэгддэггүй. Маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтаа хэр нарийвчлалтай  оруулсан бэ.  Нэр дэвшигчийн хувьд тодорхой шалгууруудыг өндөрсгөх үү? Х.Нямбаатар гишүүн /Ажлын хэсгийн ахлагч/: -Бусдыг гүтгэсэн, хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхгүй. Сонгуулийн хугацаа 15 хоног байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Орон нутгийн сон­гуу­лийн тухай хууль хугацаатай, бид батлах ёстой. Бид тойрог дээрээ очиж ард иргэдтэйгээ уулзаж  санал авсан. Улс төрийн нам, эвслүүдээр  хоёр ч удаа хэлэлцүүлсэн. Баг, сумын ИТХ-ын сонгуулиар аль болох талцалд цэг тавья гэдэгт анхаарч ажиллаж байна. Д.Эрдэнэбат гишүүн: -Бид энэ хуулийг яаруу батлах гэж байгаа. Хугацааг багасгаснаас өөр өөрчлөлт гараагүй. Улс төрийн сонгууль биш гэж ярьдаг ч хамгийн их улстөрждөг сонгууль. Сум, аймгийн иргэдийн хуралд хоёуланд нь сонгогдох бололцоогүй болгох зарчмын зөрүүтэй саналыг дэмжээд өгөөрэй. Х.Нямбаатар гишүүн: -Төсөл тавдугаар  сарын- 1 гэж орж ирсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 10 сард сонгуульд оролцох гэж байгаа хүн бүхэл бүтэн зургаан сарын хугацааны өмнө ажлаа өгнө гэдэг байж болохгүй гэж үзсэн, дэмжигдсэнгүй. Төрийн бүх албан хаагчийг ажлаа өгөхөөр зохицуулсан төсөл явж байна. Шилжилт хөдөлгөөнийг зогсоохгүй бол царцаа гэдэг хэдэн мянган хүнийг зөөдөг байдал үргэлжилнэ. Санал хураахаас 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгууль дуусмагц хэвийн болгохоор төсөлд тусгасан гэв. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.24  БААСАН  № 16 (6241)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 26 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин