Т.Аюурсайхан: УИХ хуулиа мөрдөхгүй байхад ард түмэн яах вэ?

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой  асуудал УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороон дээр гацаад байна.  Уг нь прокуророос  оруулж ирсэн саналын дагуу гишүүний бүрэн эрхийг  түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлосон.  Гэтэл тус дэд хороо хуралдалгүй байсаар өнөөдөртэй золгож буй юм.  Хуулийн дагуу 48 цагийн дотор УИХ хэлэлцэх ёстой. Гэтэл  энэ асуудал хэчнээн хоногоор сунжирч байгаад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шүүмжлэлтэй хандаж УИХ-ын чуулганы хуралдаанд горимын санал гаргасан юм. Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “ УИХ хуулиа мөрдөхгүй болохоор ард түмэн яаж мөрдөх вэ. Ц.Нямдорж сайд хуулийн байгууллагад насаараа ажилласан, бас энэ салбарын  сайдыг  хийсэн  хүн. Прокурор ямар хугацаанд санал  оруулж ирж, түүнийг нь УИХ, Халдашгүй байдлын дэд хороо хэрхэн хэлэлцэж шийдвэрлэдэг  вэ. Ер нь бол гурвуулаа ч хэлэлцээд явах боломжтой. Үүнийг  мэдэж байгаа хүн бол Ц.Нямдорж сайд шүү дээ. Гэтэл иргэдийг төөрөгдүүлж, хуулийг гуйвуулж байгаагийн цаана гадны нөлөөтэйгээр  шийдвэрээ гаргахгүй байна гэж би харж байна” гэв. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог  УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ахалдаг. Тэрээр гадаадад томилолттой тул эзгүй байгаа юм. Гишүүдийн бүрэн эрхийн асуудлаар өмнөх парламентад өрнөж ирсэн туршлагаас харахад прокурор асуудал оруулдаг ч тухайн гишүүнийг ямар нэгэн аргаар хамгаалан авч үлдэж ирсэн. Хариуцлага хүлээлгэж байсан удаа үгүй. Хамгийн сүүлд л гэхэд  Т.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд аваад үлдэж байсан. Энэ удаа Н.Номтойбаяр гишүүний асуудал хүний амьтай холбоотой ноцтой асуудал яригдаж, хэлэлцэж шийдвэрлэх явц  удаашралтай  байгаа нь шүүмжлэл дагуулаад байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин