“Элчин сайдын томилгоог  Ерөнхийлөгч мэднэ”

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Засгийн газрын ху­рал­даа­наар өнгөрсөн арваннэгдүгээр сард  Элчин сайд нарыг томи­лох, эргүүлэн татах  асуудлыг хэлэлцэн дэмж­сэн. Элчин сайдаар то­ми­лог­дох эрхмүүдийн нэр­сийн жагсаалтад: 1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүү­лэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Бол­гар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг, 2.Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг, 3.Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг, 4.Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг, 5.Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг, 6.Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг, 7.Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг, 8.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг, 9.Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг, 10.Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг, 11.Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилохоор шийдвэрлээд байв. Засгийн газар  шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, дараа нь УИХ-аар оруулж батлуулдаг. Тэгвэл өчигдөр Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг  дахин  хэлэлцжээ. Энэ удаа -Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид, -Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад, -ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад -БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт, -ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт, -ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад, -Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад Элчин сайдаар илгээхээр  томилгоо хийсэн мэдээлэл  байна. Гэхдээ энэ нь  эцсийн шийдвэр биш юм. Ерөнхийлөгч, УИХ гээд шат дараалсан даваа-нуудыг Элчин сайдаар томилогдох эрхмүүд давна  гэсэн үг. Томилогдохгүй байх, Элчин сайдад нэр дэвшсэн эрхмүүдийн нэр солигдох, тухайн улс орны хувьд ч холио солио орох магадлалтайг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс ихээхэн хамаарахаар байгааг улс төрийн хүрээнд ярьж байна.   Д.Цогтбаатар: Элчин сайд Б.Чулуунхүүг солих асуудал яригдсан   Засгийн газрын хуралдаанаар  Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэний дараа  Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас  зарим асуудлыг тодрууллаа.   -Засгийн газрын хуралдаанаар хэдэн улсын Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн бэ? -Нийт 11 Элчин сайдын нэрийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Чех, Унгар, Болгар, Итали, Франц зэрэг 11 газарт суух Элчин сайд нарын нэрийг өргөн барьсан. Энэ нэрсийг Засгийн газраас Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барина. Тэндээс УИХ руу оруулж танилцуулна. Элчин сайдыг томилох нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. -Австрали улсад суух Элчин сайдаар Н.Анх­баярыг томилгоо өөрч­лөгдсөн үү. Мөн Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү казино тоглосон гэх асуудалд холбогдоод байна? -Энэ асуудлыг бид Ерөнхийлөгчид өргөн барьсан. Буцааж татаагүй. Тиймээс асуудал яригдаад явж байгаа гэсэн үг.  Б.Чулуунхүү Элчин сайдын тухайд угаасаа солих гээд асуудал нь орчихсон байгаа. Хэрэв казино тоглосон байвал бид даруй эгүүлэн татах саналыг эрх бүхий байгууллагад нь оруулна. Харин төлөөлөгчдийг дагаад явж байсан бол тэрийгээ нотло гэсэн.  Элчин сайд тоглоогүй гэсэн мэдээлэл авсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.23  ПҮРЭВ  № 15 (6240)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин