Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Батлайн Чулуунхүү. 2015 онд Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.  Тав дахь жилдээ тус улсад Элчин сайдаар ажиллаж байна.  Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан  Харин 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн.  Тэгэхээр хуучин болон шинэ хуулийн заалтаар Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд  Б.Чулуунхүүгийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусгавар болсон гэсэн үг. Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмнө нь мэдэгдэж байсан ч түүний оронд явах Элчин сайдын асуудал шийдэгдээгүй учраас хойшилсоор ирсэн.  Тухайлбал, Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр яригдаж байгаа.   Засгийн газар, парламентын түвшинд дэмжлэг авсан ч Ерөнхийлөгч дээр очоод “гацсан” тал бий.  Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь  дууссан учраас  Элчин сайд Б.Чулуунхүү татагдах нь тодорхой.  Харин Н.Анхбаярыг явуулах уу, ГХЯ-наас өөр нэр оруулж ирэх үү гэдэг нь  удахгүй яригдана. Тэгвэл  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүү болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын Сиднейн казинод байгаа зураг олон нийтийн анхаарлыг татсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлалын үеэр гарсан дээрх дуулиан намжих шинжгүй байна.  Тэнд байсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,  Д.Эрдэнэбат нар яарч, сандран тайлбар хийж, казино тоглоогүй, судалсан хэмээж байгаа.  Мөн тэдний тайлбарт  “Айлчлалын хөтөлбөрийн дагуу  Элчин сайд Б.Чулуунхүүг дагаж, казинод орсон” гэх үг ч хавчуулагдсан байв. Түүнчлэн ЕТГ-ын дарга З.Энхболдын тайлбар анхаарал татаж байв.  Тэрээр “Төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Түүний дагуу хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой.  МАН-ын УИХ, Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя” гэсэн байдаг.  Тэнд хоёр гишүүнтэй хамт Элчин сайд Б.Чулуунхүү байсан.  Гэтэл ЕТГ-ын дарга  З.Энхболд зөвхөн гишүүд  дээр акцент өгч байгаа нь сонин байв.  Аливаа оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд ёс зүйн алдаа гаргавал хариуцлага  тооцох, эгүүлэн татах эрх нь  Ерөнхийлөгчид байдаг.  Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг парламент хариуцдаг.  Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын мэдэгдэл нь өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах гэдэгтэй л адил зүйл болсон. Гишүүдийг казино­дуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ.  2015 онд  З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед тус улсад томилогдсон, одоогоор бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдгийг дахин тодруулъя.  2018 оны  арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнд Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цол олгосон байдаг.   Б.Чулуунхүү 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1996 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1999 онд Шинэ Зеландын Виктория Их сургууль, 2007 онд Австрали улсын Флиндэрсийн их сургуулийг төгсчээ.  Улмаар 1996-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНТУ-д суугаа ЭСЯ-нд атташе, III нарийн бичгийн дарга, 2003-2010 онд ГХЯ-нд нарийн бичгийн дарга, 2010-2012 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, 2012-2014 онд Америк, Африкийн газрын захирал, 2015 оноос Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдсон байдаг.  Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр гарсан казиногийн дуулианы бас нэгэн гол баатар болох Элчин сайд Б.Чулуунхүүгийн тухай товч өгүүлэхэд ийм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.22  ЛХАГВА  № 14 (6239)
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

6 цаг 20 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

6 цаг 20 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

6 цаг 20 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

23 цаг 32 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин