Айсуй сонгуулийн чимээ: Архангай

2020-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ.  Найм дахь удаагийн сонгууль болоход таван сарын хугацаа үлдээд байна.   Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Эхний дугаартаа Архангай аймгийг онцолж байна. Тус аймагт сонгуулийн нэг, хоёр, гуравдугаар тойрог хамаардаг. Ямар ч нам, сонгуулийн системийн үед Архангайн мандатын тоо өөрчлөгддөггүй,  гурван гишүүн сонгогдож, УИХ-д суудаг.  Аймгийн сонгогчид 1992-2000 оны  хооронд МАН-д давамгай ялалт өгч байсан.  Харин 2004-2016 оны хооронд АН  үнэмлэхүй ялжээ.   Задалж үзвэл  долоон удаагийн сонгууль болоход МАН-4,  АН-3 удаа ялж байв.  Бас нэг зүйлийг онцлоход 2004, 2008, 2012 оны сонгуульд  АН-д дараалан ялалт өгч байсан тойрог.  Тиймээс тус аймгийг  АН-ын буюу цэнхэр өнгийн тойрог гэж улс төрийн хүрээнд ярих нь бий.   Харин  өнгөрсөн 2016 оны сонгууль энэхүү дараалсан гурван удаагийн ялалтыг МАН тасалсан юм. Мөн Архангай аймгаас  Р.Гончигдорж хамгийн олон сонгогдсон буюу дөрвөн удаа  парламентад суусан.  Тэрээр 1992, 1996, 2004, 2008 оны сонгуульд олонхийн санал авсан байдаг. Мөн Н.Батбаяр гурав, С.Төмөр-Очир, С.Ламбаа,  Ж.Мөнхбат, М.Далайхүү  нар хоёр удаа сонгогджээ. Гишүүдийн тоогоор авч үзвэл МАН-аас долоон хүнийг УИХ-ын гишүүн болгожээ.  Харин АН-аас Р.Гончигдорж,  С.Ламбаа,  Н.Батбаяр нар ээлжлэн нэр дэвшиж гишүүн болсон бол сүүлд Б.Болор нэг удаа сонгогдсон байна. Архангай аймагт УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.   1992 он: МАН Анхны сонгууль томсгосон мажоритар тогтолцоогоор зохион байгуулагдсан. Ар­хангай аймагт АН-аас  Р.Гончигдорж,  МАН-аас Ч.Пүрэвдорж, М.Далайхүү нар олонхийн санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.   1996 он:МАН 76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Архангай аймгийн  нэгдүгээр тойрогт Ч.Пүрэвдорж, Р.Гончигдорж нар өрсөлдөж, Р.Гончигдорж  ялалт байгуулсан. Хоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Төмөр-Очир, М.Далайхүү ялж, гишүүн болсон.   2000 он: МАН УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ.  Архангай аймгийн нэгдүгээр тойрогт  МАН-аас Б.Чадраабал, АН-аас Р.Гончигдорж өрсөлдөж, энэ удаа Б.Чадраабал ялалт байгуулсан байна.  Хоёрдугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшсэн С.Төмөр-Очир,  АН-ын нэр дэвшигч  Н.Батбаяраас олон санал авсан юм.  Гуравдугаар тойрогт мөн МАН-ын гишүүн М.Далайхүү ялалт байгуулж, Архангайн сонгогчид МАН-ыг багаар нь дэмжсэн байдаг.   2004 он: АН Энэ онд сонгуулийн салхи арай өөрөөр сэвэлзэж эхлэв.  Архангайн сонгогчид АН-ыг багаар нь дэмжсэн.   Тухайлбал, Ч.Ганзориг, Д.Мөнхтуяа, Р.Гончигдорж нараас  Р.Гончигдорж, С.Төмөр-Очир,  Н.Батбаяр нараас  Н.Батбаяр, Б.Шатар, С.Ламбаа нараас С.Ламбаа  олонхийн санал авч, ялалт байгуулав.  Тус тойргоос  Фортуна Н.Батбаяр,  С.Ламбаа нар анх удаа сонгогдож, УИХ-ын гишүүн болсон байдаг.   2008 он: АН Түүх  давтагдав.  Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид АН-д дахин итгэл үзүүлж, багаар нь сонгожээ.  УИХ-д АН-аас нэр дэвшсэн Н.Батбаяр,  Р.Гончигдорж, С.Ламбаа нар дахин сонгогдсон.  Тэдэнтэй  МАН-аас  С.Төмөр-Очир,  Н.Удвал, Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн байдаг.  Үүнээс хойш Архангайг АН буюу цэнхэр өнгийн тойрог хэмээн нэрлэх болов.   2012 он: АН УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Архангай мөн л цэнхэр өнгийн тойрог гэдгээ баталсан байдаг.   АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Н.Батбаяр, Б.Болор нарт олонхи саналаа өгөв.  Харин нэг тойргоо МАН-д алдсан байдаг.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат анх удаа Архангайгаас сонгогдож гишүүн болсон түүхтэй.   2016 он: МАН 2016 онд МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Цэнхэр хэмээн нэрлэгддэг Архангайн тойргууд ч АН-ын нэр дэвшигчдэд итгэл үзүүлээгүй.  Нэгдүгээр тойрогт: Г.Тэмүүлэн, Д.Ганхуяг, Д.Цэдэндамба нар өрсөлдөж Г.Тэмүүлэн ялсан.   Хоёрдугаар тойрогт: Ж.Мөнхбат, Р.Гончигдорж,  Н.Тамир нар өрсөлдөж,  Ж.Мөнхбат олонхийн санал авсан.   Харин гуравдугаар тойрогт:  Ё.Баатарбилэг, Н.Батбаяр, Б.Ганцэцэг нар өрсөлдөж,  Ё.Баатарбилэг ялж, МАН олонхийн санал авчээ.   2020 он: Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана.  Ирэх  сарын 1-нд багтаж, мандатын тоог тогтооно. Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зарлах учиртай.  Түүний дараа намууд нэр дэвшигчдээ тодруулах юм. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшихээр яригдаж буй. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ёс зүйтэй, ямар нэгэн асуудалд холбогдоогүй хүнийг сонгож, нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдсэн.   Ж.Мөнхбат гишүүний хувьд өмнө нь концесс авсан асуудалд холбогдож байсан.  Тэгэхээр түүнийг нэр дэвшүүлэх эсэх нь асуултын тэмдэгтэй үлдэж байна.  Харин Ардчилсан намаас Н.Батбаяр, Д.Ганхуяг, Б.Болор нарын нэр яригдаж байгаа.  Гэхдээ намын зүгээс хүмүүсээ дэмжих үү гэсэн хувилбар ч ярьж байгаа юм.  Тухайлбал, АН-ын УИХ дахь ажлын албаны дарга Д.Золжаргал, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, Н.Батбаярын охин Б.Жаргалангийн нэр ч яригдаж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.21  МЯГМАР  № 13 (6238)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин