Б.Баттүшигийг гэрчлэх гэж Монголын хуулийнхан очсон уу

2020-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монголын дипломатч 70 кг хар тамхи зөөвөр­лө­сөн нь ил болоод хагас жил гаруй боллоо. Гер­маны хилээр их хэм­жээ­ний мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байгаад ба­ригд­сан хэргээр Истан­булын дэд консул Б.Баттүшиг, жолоочтойгоо шүүгдэж буй. Гэвч энэхүү үйлдлээ “Тусгай үүрэг гүйцэтгэж явсан. Ингэхдээ зөвхөн Монголын хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын өмнө ярина” гэх зэргээр консул Б.Баттүшигийн мэдүүлгийн зүй тогтол бас л сонин. Хамгийн сүүлийн мэ­дээл­­лээр бол Б.Баттүшигийг тусгай ажил­тан болох, хар тамхины мафи илрүүлэх гэж явсныг нотлох гэрч гарч ирсэн гэх. Чех улсын Прага хот дахь Германы ЭСЯ-ны цагдаагийн атташе, офицер Уве.Г “Монголын цагдаагийн атташетэй ярилцсан, атташе түүнээс Б.Баттүшиг нь тусгай даалгавар биелүүлж явсан нь үнэн учир Германы эрх баригчдын өмнө гэрчилж өгөхийг хүссэн” гэж ярьсан талаар мэдээлжээ. Гэсэн ч Германы хууль хяналтынхан  Б.Баттүшигийн утасны кодыг тайлж 1000 гаруй мэдээлэл сэргээн шалгаж  эхэлснийг тус улсын хэвлэ­лүүд дамжуулж байна. Мөн Б.Баттүшигийн хүсэлтээр  Монголын хууль хяналтын байгууллага, цагдаагийн  төлөөлөгч Германд очсон гэх мэдээлэл тус улсын хэвлэлд гарч буй. Үүнээс харвал хил дамнасан тусгай алба орооцолдсон хар тамхины хэрэгт Монголын төр оролцсон уу гэж хардаж болохоор. Харин Монголын цагдаагаас ямар хүн очсон талаар ЦЕГ-аас тодруулахад “Тодорхой мэдээлэл алга. Тодруулаад хэлье” гэсэн бол Хар тамхитай тэмцэх тасгийн эх сурвалжаас асуухад “Тийм мэдээлэл алга” гэсэн юм. Монгол Улсын иргэн онц ноцтой гэмт хэргээр хүний нутагт шүүгдэж байхад манай Гадаад харилцааны яам болон тагнуул, цагдаагийнхан өдий хүртэл ам нээгээгүй. Тус улсын хуулиар шийдэгдэнэ гэхээс өөрийг хэлдэггүй нь бас л хачирхалтай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.21  МЯГМАР  № 13 (6238)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин