МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх вэ?

2020-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асууд­лыг  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д оруулж ирлээ.  Улмаар өнгөрсөн баасан гаригт Халдашгүй байдлын дэд хороо хуралдах байсан ч ирц нь бүрдээгүй. Халдашгүй байдлын дэд хороо нь таван хүний бүрэлдэхүүнтэй.  Түүнээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар эзгүй байв.  УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор шийдэх хуулийн заалттай ч  гишүүдийг ирсний дараа дахин хуралдаж, шийдвэрээ гаргахаар болсон. Ийнхүү гишүү­ний бүрэн эрхийг түд­гэлзүүлэх эсэх асуудал асуултын тэмдэгтэйгээр өнөөдөртэй золгож байна.   Н.Номтойбаярын асуудал энэ долоо хоногт нэлээд өндрөө  авах болов уу. Ер нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай нэлээд эртнээс яригдаж байв.  Тэрээр өөрөө ч “Намайг Г.Батхүү агсны хэрэгтэй хол­боо­тойгоор мөрдөн бай­цаалтын нууц задруулсан,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн асуудлаар хуулийн байгууллагаас түдгэлзүүлэх бичиг барих гэж байна.  Чаддаг юм бол түдгэлзүүлчих” хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай. Тэрнээс хойш хэсэг хугацаа өнгөрч,  энэ асуудал улс төрийн хөшигний ард  хөвөрсөн байдаг. Түүнчлэн түдгэл­зүүлэх үндэслэлийг ги­шүүн өөрөө дээрх байд­лаар тайлбарлаж байсан ч одоог хүртэл албан ёсны  баримт ил болоогүй.  Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  мөрдөн байцаалтын нууцтай хол­боотой асуудал учраас мэдээлэх боломжгүй гэсэн байдаг.  Тэгэхээр түүнийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх гэж байгаа нь тодорхой болоогүй байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намын даргатайгаа тийм ч таарамжтай байдаггүй.   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр тэд ам мурийж байв.  Түүнээс хойш хоорондоо учраа олоогүй, уулзаагүй яваа гэхэд болно.   Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Номтой­баяр  “Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан.  Та ЖДҮ-чин сайд нараасаа салаач. Хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байгаа юм бэ.  Мөн 30 гэр бүл гэж яг хэн юм бэ. Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу” гэхэд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. Авсан Цагаан суваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгөөрэй” гэж хариулсан байдаг. Түүнээс хойш Н.Номтойбаярыг гишүүнч­лэлээс хасах шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос албан бусаар гаргаж байсан удаатай. Түүнчлэн Үндэсний аюул­гүй байдлын зөвлө­лөөс зөвлөмж гаргаж, ул­сын төсвийн хөрөнгөөр нөө­цийг нь тогтоосон 400 орчим ордын лицензийг төрд эгүүлэн авна. Тэр дундаа Цагаан суваргын лицензийг төрд авч, ашиг хуваахаар болсон талаар тухайн үед ЕТГ-ын дарга З.Энхболд ярьж байсан удаатай. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Н.Номтойбаярыг эгүүлэн татах асуудал орж ирлээ. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Н.Номтойбаярын асуудал орж ирж байгаа нь анхаарал татаж байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ энэ удаа буцаасан ч МАН сонгуульд өрсөлдөх мандат өгөх эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр улс төр хөшигний ард ямар тохироо явагдсан,  МАК, МАН-ын дарга хоёрын хэн нь дийлэх нь энэ асуудлаас харагдахаар байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.20  ДАВАА  № 12 (6237)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 23 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин