“Хууль батлаад “Саарал жагсаалт”-аас гарчихгүй”

2020-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганаар Мөнгө угаах болон терро­ризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлц­лээ.  Хуулийн төсөл­тэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.   УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Сангийн яамнаас асууя. Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар хийж байна вэ. Хар тамхи гэдэг асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаа­рах асуудал. Хар тамхины худалдаа, хүн худалдах, дээрэм зохион байгуулах зэрэг гэмт хэргийг араасаа дагуулдаг аюултай. Далд эдийн засаггүй улс гэж алга. Яг бодит байдал дээр саарал жагсаалтад орсон оношоо зөв тогтоож чадаж байна уу. Сангийн дэд сайд Х.Бул­гантуяа: -Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9.2-15.7 хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад ялангуяа манай НӨАТ-ын шинэ хууль нэлээн үр дүн өгсөн. Татварын тайланг хялбаршуулсан байгаа. Татварын хуулинд өөрчлөлт оруулсан, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн л асуудал байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хү­мүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхааруулсан. Хилээр орж ирж байгаа мөнгийг нуугаад орж ирж байгаа дээр тавьж байгаа хариуцлагаа сайжруул гэсэн асуудал бий. Энэ заалтуудыг зассанаар Саарал жагсаалтаас гарна гэдэгт итгэж байгаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Хэдэн хуульд өөрч­лөлт оруулж, хууль ба­талс­наар саарал жаг­саал­таас гарахгүй. ФАТФ манайхыг саарал жаг­саалтаас гарахын тулд шалгалт нь зургаан сар үргэлжлэх юм байна гэсэн мэдээлэл бий. Нэгд, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёрт төр хувийн хэвшлийнхний хоорондын механизмыг бэхжүүлэх. Хууль л батал­чихвал Саарал жагсаалтаас гарчихна гэсэн ойлголт байгаад байна. Цаана нь зөндөө асуудал байна. Мөнгө угаах болон террориз­мыг санхүү­жүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ба­талъя гэсэн санал хураалтад 45 гишүүн оролцсоноос 23 нь дэмжиж, 51.1 хувийн саналаар хууль батлагдав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.20  ДАВАА  № 12 (6237)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 25 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин