УИХ-ын даргын “казино”-тай айлчлал

2020-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Энэ ажлын айлчлалд УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар явжээ. Тэгвэл УИХ-ын даргын айлчлал тойрсон албан ёсны мэдээлэл түгэхээс өмнө бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “...Сиднейн казинод энэ сарын 17-18-нд тоглож байгаа нь” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдлаа. Түүнтэй хамт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нарыг байсан гэж www.zarig.mn сайт мэдээлж байна. Үнэн эсэхийг мэдээж өөрөө юм уу, УИХ-ын дарга Г.Занданшатар но­толж, хариулт өгч таарна. Гэхдээ УИХ-ын гишүүд ийм маягаар казинод тоглосоор л байх уу гэдэг асуудлыг хөндөх ёстой. Өмнө нь ч нэр бүхий хоёр гишүүн Солонгосын казинод тоглож байгаа бичлэг ил болж байсан. Яагаа ч үгүй өнгөрсөн. Харин 2019 оны дөрөв­дүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих...мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн. Үүнийг зөрчсөн хоёр хүн ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Тиймээс УИХ-ын гишүүдийг казиногоос “хол байлгах” асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг. Улс нь санхүүгийн арга хэмжээ авахуулж “саарал жагсаалт”-д орчихоод байхад, УИХ-ын гишүүд нь мөнгөө багтааж ядаад УИХ-ын даргаа дагаж очоод казино тоглож болохгүй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.20  ДАВАА  № 12 (6237)
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

6 цаг 20 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

6 цаг 20 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

6 цаг 20 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

23 цаг 32 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин