Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан хэргүүдийг сэргээн шалгана

2020-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулганы баа­сан гаригийн хуралдаанаар хоёр ч хуулийн төслийг эцэслэн, баталлаа. Ту­хайл­бал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт өөрч­лөгдөж байна.  Өнгөрсөн хугацаанд мөрдөн бай­цаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүссэнээс авлига, албан тушаалын гэмт хэргүүд хаагдах тохиолдол байв. Эрүүгийн хууль хэрэг­жиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойшх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөр­дөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэ­рэг­сэхгүй болгожээ. Харин хууль батлагдсанаар  шүүхээр шийдээгүй хэрэг­сэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн үндэслэлтэй болсон гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байв. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн хуулийг зориудаар баталсан тухай их шуугисан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Хөөн хэлэлцэх хугацааг урдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би ойлгодог. Ийм ойлголттой хүн ч олон бий” гэв. Хууль зүйн байн­гын хорооны дарга Х.Ням­баатар “2017 оны долдугаар сарын 1-нд  орсон өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоогүй. Харин хүн төрлөхт­ний эсрэг гэмт хэ­рэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тоолдоггүй эрүүгийн зарчим манайд үйлчилдэг байсан.  Дээрх хуулиар зарим хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалд өөрчлөлт орсон.  Ажлын хэсэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-тай холбоотой зохицуулалтыг зарчмын зөрүүтэй санал болгож оруулж ирж өөрчлөөгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Тамгын газраас лавлагаа авч болно” гэлээ. Ийнхүү Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуу­­лийг баталснаар шүүх, прокурор, мөрдөн бай­цаал­тын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэцлэх хугацааг зогсоох, сэргээн шалгах боломжтой болсон байна. Түүнчлэн УИХ-ын чуул­ганаар Иргэний тэт­гэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав.   Яаралтай горимоор орж ирсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт  44 гишүүн оролцож 35 нь дэмжсэн.   Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Д.Мурат, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Г.Солтан, Ч.Улаан, Д.Цогтбаатар, Н.Цэрэнбат нар дэмжээгүй.  Хууль батлагдсанаар ахмад настны зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, түүнээс илүү гарсанг нь өөрсдөө төлөхөөр болов. Мөн тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас олгох бөгөөд үүнийг 2021 оны тавдугаар сараас авах боломжтой болно. Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно. Ахмад нас­тан жилд нэг удаа зур­гаан сарын хугацаатай тэтгэв­рийн зээл авах эрхтэй  гэсэн заал­тыг хуулийн төс­өлд тусгажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.13  ДАВАА  № 7 (6232)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин