МАН тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ

2020-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж, Засгийн газар дэмжин чиглэл өгснөөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, холбогдох газрууд хуулийн төсөл оруулж ирсэн. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн ерөнхий утгатай, нарийн зохицуулалтуудыг хийгээгүй бүрхэг төсөл орж ирсэн нь өчигдөр байнгын хороо, чуулганы хуралдаан дээр харагдаж байсан. Гэсэн ч Ерөнхий сайд үүрэг өгсөн учраас МАН-ынхан хуулийн төслийг махийтал зүтгүүлж буй. Иймд МАН-ын тэтгэврийн зээл тэглэх асуудлаар байр сууриа нэгтгэх, бүлэг дээрээ санал солилцохоор хуралдаж байна. Байнгын хороо, чуулганы өчигдрийн хуралдаан дээр Ж.Батзандан гишүүн “ Хуулийн төслөөр 750 тэрбум төгрөгийг Салхитын ордод тулгуурлан бонд босгож, Төрийн болон Хаан банк руу байршуулах юм байна. Үүний цаана энэ хоёр банкны алдагдлыг хаах гэсэн санаархал явлаа гэж би хардаж байна. Хуулийн төсөл нь зээл авсных нь өрийг хааж, бусдыг нь үлдээх юм байна. Зээл авсан нь хож, бусад нь хохь гэж болохгүй. Тэтгэвэр авдаг ахмадуудад 750 тэрбум төгрөгөө тэгш хувааж өг” хэмээн шаардсан. Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүн “Үндсэн хуулийн зарчим. Салхитын ордоос ирж ирж байгаа байгалийн баялгийг ард түмэнд ялгавартай олгож байгааг гайхаж байна. Тэтгэвэрийн гэж ялгаад, дотор нь зээлтэй зээлгүй гэж байна. Тэгэхээр Цэцэд очих вий” хэмээн анхааруулсан бол Л.Болд гишүүн “Ахмадууд бүгд хохирохоор төсөл орж ирлээ. Иймд эсэргүүцэж байна. Энэ асуудлаар намуудын зөвшилцөл хий” хэмээн шүүмжилсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин