Ц.Мөнх-Оргил: Оны сүүлчээр 10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээл олон гарсныг анхаарах  ёстой 

2020-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ УИХ-ын Эдийн засгийн болон  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар  Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020  оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд  ХНХ-ын сайд С.Чинзориг төслийн танилцуулгыг  хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  асуулт тавьж, хариулт авах үеэр гишүүд  “10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээл оны сүүлээр их гарсныг  анхаарах хэрэгтэй” –г сануулж байсан ч хэлэлцүүлгийн эцэст хуулийн төслийг дэмжсэн юм. Гишүүдийн  байр суурийг асуулт, хариултаар тоймлон  хүргэе.  Б.Баттөмөр гишүүн: - Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах юм бэ. Тэтгэврийн зээлийн хэмжээг тэглэх иргэн, банк хоорондын харилцааг Засгийн газар батлах уу, үгүй юу. Учир нь Засгийн газар оролцохгүй гэж төсөлд тусгажээ. Ахмад настны эрхзүйн байдлын тухай  хуульд ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглодог. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ? Сайд С.Чинзориг: -ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх хүрээнд төслийг  боловсруулсан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй бол барьцаалахыг хориглоно гэж бий. Тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Цаашдаа өрхийн орлогыг дэмжсэн бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ярьж байна. Иргэдийн 98 орчим хувь нь зургаан  сая хүртэл төгрөгийн, 10 орчим хувь нь зургаагаас  дээш сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа. Хуулийн төслийг боловсруулахдаа анх иргэдийн тэтгэврийн зээлийн зургаан  сая хүртэлх төгрөгийг тэглэх санал  гаргаж байсан. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгасан чиглэлээр явах болсон.  Ц.Мөнх-Оргил гишүүн: -Хэдэн хүн арванхоёрдугаар сард нэмэлт зээл авсан байна вэ. Тэр хүмүүс дотор ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садангийн  холбоотой байна уу. Сайд С.Чинзориг:  -ҮАБЗ-ийн зөвлөмж гаргах сургаар, гарснаас хойш давуу байдлаа ашиглан бусдад зээл авсан эсэхийг мэдэхэд хэцүү. Өнгөрсөн  сарын 30-ны Засгийн газрын нууц хуралдаанаар хэлэлцсэн. Тэгээд Монголбанкны Ерөнхийлөгчтэй тэтгэвэр барьцаалсан зээлийг нэгдүгээр сарын нэгнээс зогсоох талаар ярьсан. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсвийн харилцаанаас тусад нь зохицуулах зарчим баримталсан. Ц.Мөнх-Оргил гишүүн: -Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ-өөс шийдвэр  гарах нь эрт тодорхой болсон юм билээ. Д.Тэрбишдагва гишүүн: -Нийгэмд талцал авчирсан сэдэв болоод байна. Ядуу амьдралтай, захын хороололд амьдардаг иргэдэд зээлийн дарамт болж байгаа нь үнэн. Тэтгэврийн зээл олон жилээр урьдчилаад авсан иргэдийг нэг талаар дэмжих нь зөв. Хоёрдугаарт судалгааг хэр хийсэн бэ. Хэчнээн ахмад хэдэн сая төгрөг хүртэлх зээлтэй байгаа юм бэ. Нэгбүрчлэн гаргасан ангилал, тоо баримт байна уу. Эрсдэлийн зээлтэй хүмүүс ч байгаа. Мөн эрсдэлгүй зээлтэй хэдэн хүн байгаа вэ. Банкны нөхөд баярлаж байгаа байх. Эрсдэлтэй зээлийг нь төр хаах гэж байгаа учраас. Зээл аваагүй атлаа амьдралаа арай гэж залгуулж байгаа ахмад ч бий. Тэдэнд ямар нэгэн бодлого хэрэгжихгүй юм уу. Ялгаварлан гадуурхалт болох юм биш үү. Сайд С.Чинзориг: -Бүлгээс Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хоёр ажлын хэсэг саналуудаа нэгтгэх боломжтой. Арилжааны банкуудаас судалгаа авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн гурав  хүртэлх сая төгрөгийн, 142 мянган ахмад 4 сая хүртэлх нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь зургаан  сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. 22 мянган иргэний 10 хувь орчим нь зургаан  саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл гэсэн үг. Хардлага сэрдлэг байхгүй. ҮАБЗ маш нууцын зэрэглэлтэйгээр гаргасан  шийдвэр. Зөвлөмжийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр бид Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж  мэдээлэл  авсан арваннэгдүгээр сарын 31-ны байдлаар нийт зээлийн үлдэгдэл 775 тэрбум төгрөг байсан  жилийн эцсээр энэ дүн  буурч 758 тэрбум төгрөг болсон. Үндсэндээ нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл дарагдсан. Монголбанк: -2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байна. Үүний 0.7 хувь нь чанаргүй зээл байгаа. Эдийн засгийн байнгын хороо ны гишүүд хэлэлцүүлгийн эцэст санал хураахад Иргэдийн тэтгэвэрийн зээлийг тэглэх төслийг УИХ-аар  хэлэлцэхийг дэмжсэн. Үүний  дараа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор  Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд мөн дэмжсэн юм. Төслийн танилцуулгад “Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байна. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй буй бөгөөд тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байгааг онцолсон байв. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад   гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд   үдээс хойш  15:00 цагаас   Байнгын хороодоос гарсан  санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэг үргэлжилж байна. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин