Ц.Цолмон: Парламентын ардчилалд маш хортой заалт орж ирлээ

2019-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан.  Энэ заалт нэлээд асуудал дагуулаад байна.  Энэ тухай хуульч Ц.Цолмонгоос тодрууллаа.   -Сонгуулийн хуульд зарим хүнийг нэр дэвшихийг хориглох тухай заалт оруулж  баталлаа.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ? -Энэ заалт нь Үндсэн хуулийн зарчим, агуулгыг хөндөж байна. Хүн амьдралдаа алдаж онож болно. Тодорхой хугацааны дараа ял шийтгэлгүй тооцох нь ямар ч улсын Эрүүгийн хуульд байдаг, байх ёстой.  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл шүү. Миний санаж байгаагаар Эрүүгийн хуульд 200 гаруй төрлийн гэмт хэргийг хуульчилсан байдаг. Ял шийтгэл эдэлсэн хүн болгоны Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хааж боогдуулаад байж болохгүй. Тухайлбал, автомашины осол гаргасан хүн дахин машин жолоодох эрхгүй гээд Авто тээврийн тухай хуульд хуульчлаад байж болохгүй биз дээ. Үүнтэй л адилхан шүү дээ.  Харин энэ үйл явдлын өрнөл хамаагүй өөр зүйл рүү чиглэж байна гэж харж байна. -Тухайлбал, ямар чиглэлтэй байна гэсэн үг вэ? -Үндсэн хуулийн суурь зарчим засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд тэнцвэртэй гурав хуваасан. Хуулиа тогтоо, түүнийг нь хэрэгжүүл, маргаан гарвал шийд гэсэн үг. Харин Ерөнхийлөгч зөвхөн ёслолын чиг үүрэг бүхий үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч.  Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн суурь зарчим алгуурхнаар өөрчлөгдөж ирсэн. Ерөнхийлөгч шүүх, прокурор, АТГ гээд хуулийн гол байгууллагуудын томилгоог шууд ба шууд бусаар хийдэг.  Түүгээрээ дамжуулан төрийн бусад салбарт шууд нөлөөлж чаддаг том эрх мэдэлтэй болсон. Шүүгч нарыг л томилох, чөлөөлөх  замаар шүүх эрх мэдэл бүхэлдээ Ерөнхийлөгчийн мэдэлд бүрэн утгаараа очсон.  Хоёрдугаарт, Ерөнхийлөгч  Засгийн газрыг байгуулах, огцруулах, аль нэг гишүүнийг нь чөлөөлөхөд хамгийн нөлөөтэй хүн. Өнөөдөр гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Ерөнхийлөгчийн бодлогыг сөрдөг сайд байхгүй болсон шүү дээ.  Харин одоо УИХ-ын сонгуулийн хууль хүчин төгөлдөр үйлчлээд эхлэх юм бол цаашдаа УИХ-ын гишүүдээс Ерөнхийлөгчийн өөдөөс дуугардаг хүн байхгүй болно. Дахин сонгогдохыг хүсдэггүй нэг ч гишүүн  байдаггүй биз дээ.  Зүйл анги байхад ял шийтгэл олддог гэж Сталины билүү хэлсэн үг байдаг байх аа. Үндсэндээ төрийн бүх эрх мэдэл шууд бусаар нэг хүний гарт төвлөрч байна гэж харж байна. Энэ зохицуулалт парламентын ардчилалд маш хортой. -Зарим хуульчийн зүгээс Авлигын эсрэг конвенцийн дагуу болно гэсэн тайлбар хийж байгаа? -За мэдэхгүй ээ. Би лав тийм тайлбар сонсоогүй юм байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид манайх нэгдэж ороод бараг 15 жил болж байгаа. Нэгдэн орсны дараагаар Монгол Улсын хуульд нийцүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцаж хийдэг. Олон жилийн өмнө энэ ажлыг хийгээд дууссан. Авлига нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа нь үнэн. Авлигыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Гэхдээ улс юм бол авлигатай тэмцэх стратеги, нэгдсэн бодлого байх ёстой. Түүнээс нь  үр дүн гарч байх ёстой. Түүнээс биш авлигатай тэмцэх асуудал улстөрчдийн оноо авах сэдэв биш гэж бодож байна. -Ерөнхийлөгчийн зүгээс хуульд хориг тавих болов уу. Та юу гэж бодож байна? -Харж л байя. Хуулийн хугацаатай асуудал болохоор хугацаа нь өнгөрөхөөр бүх юм тодорхой болно. Энэ хууль хүчин төгөлдөр болбол Цэц дээр очих байх. Цэц Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Цэц дахиад нэг шалгалтад орох нь. Үндсэн хууль, зарчим, үнэт зүйл ардчиллын суурь болдог. Монголын ардчилал бас нэгэн шалгуурын өмнө ирж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.26  ПҮРЭВ  №256  (6223)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 11 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин