Ж.Мөнхбат: Мөнхбатын ярьснаар чамд зээл өгөхгүй гээд гаргасан байна лээ

2019-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь Ж.Мөнхбат: Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нар сайдын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль   ...УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “...Өчигдөр Оюун-Эрдэнэд зөндөө хэлсэн. Өнөөдрийнхөө жагсаалыг яах вэ, хүн цугласан юм чинь нэгмөр хийчихнэ биз дээ. Тэгэхдээ ийм аймшигтай янзаар нэгийгээ чөтгөр шулам болгоод, хар овоохой болгож шатаагаад ямар хэрэг байгаа юм бэ. Одоо тэгээд өнөөдрийн чинь жагсаал Төрийн ордонд хийсэн акц, алхам мэдэгдлийн чинь хариу дахиад нэг хэсэг нь гаргаад ЖДҮ гэж яриад акцлах юм хийгээд, жагсаал хийх юм уу. Үүнийгээ яагаад ярьчихаж болохгүй байгаа юм бэ. Тэгээд минийх үнэн, бусдынх буруу. Бид бурхан, та нар чөтгөр гэдэг хандлагаар бүлэг цааашдаа явах юм уу. Одоо шинэ он гарчихлаа шүү дээ. Хуучин оныхоо хэрүүлийг хуучин ондоо үлдээгээд шинэ юм яриад, жил гаруйн дараа болох сонгуулийнхаа ялалт, намын хамтын эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол  гэдэг юмаа яриад цаашаа алхахгүй юм уу. Үүний төлөө шаардлагатай бол буулт, санаачилга, зориг гаргах цаг нь болсон юм биш үү. Үүнийгээ яриагүй байж энэ хэдэн хүн нь зөв юм, гүтгүүлж байгаа юм, улс төрийн хэлмэгсэд болж байгаа юм гээд. Эд нар нь чөтгөр юм гэээд. Мөнхбат, Номтойбаяр хоёр энэ 60 тэрбумыг өмөөрөөд, Энхболдыг өмөөрөөд, өнөөдрийн жагсаалыг болиулах гэж хамаг юмыг хийгээд, хүн цуглуулаад, хууль хүчнийхэнд хүртэл нөлөөлж байгаа гэж дөнгөж сая ярьж байна. Нэг ч тийм юм болоогүй. Батзориг сайдын хэлж байгаа үнэн. Би Батзориг сайдад тойргийнхоо хүнийг дэмжчихээч гэсэн. Өрөөндөө дуудаж байгаад Мөнхбатын утсаар ярьснаар чамд зээл өгөхгүй гээд гаргасан байна лээ. Тэр хүн аваагүй юм. Тэр үнэн. Тийм учраас ойлголцол, зөвшилцөл рүүгээ явах нэг гарч үлдсэн байна. Үүний дараа асуудлаа яриад, тэгэхгүй бол УИХ-аа тараа” хэмээв. Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.25  ЛХАГВА  №255  (6222)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 11 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин