Богино хугацаанд уншиж, бичиж, сурсан “Хаан эрдэм”-ийнхэн баяраа хийлээ

2019-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД “...Ариун эрдмийн замдаа Амар сайн яваарай Саруул эрдмийн оргилдоо Сайн явж хүрээрэй...” хэмээн Хүүхэлдэйн театрын тайзнаа дуулах хүүхдүүд бол үсэглэлийн баяраа тэмдэглэн буй “Хаан эрдэм” бага сургуулийн нэгдүгээр ангийнхан. Үеийн найзуудаасаа түрүүлэн 35 үсгээ үзэж дуусган, 20-ын дотор бодож сурсан нь тэдний амжилт. Цагаан толгойн үсгээрээ гоёсон хүүхдүүдийн нүд хөөр хөгжөөн дүүрэн. Бяцхан шавь нартаа уншиж, бичиж, бодож сурсан “Батламж” гардуулж, эрдэм номтой эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн эзэд болох эхлэлийг нь тавьсандаа багш нар нь баяртай байлаа. Хүүхэд нэг бүрээр “Эрдмийн баяр” бүтээлийн үзэсгэлэн дэлгэж, “Миний бүтээл” ном бэлтгэсэн байлаа. Мөн эрдмийн, шинэ жилийн баяраа хамтатган хийж буй энэ сургуулийн сурагчид бүрэн хэмжээний тоглолтыг аав ээждээ зориулж тоглон, тайзыг эзэгнэж байв. “Хаан эрдэм” сургуулийн залгамж болсон “Гүүр” цэцэрлэгийн бяцхан багачууд ч ах эгч нараасаа дутахгүй авьяаслаг гэдгээ урлагийн үзүүлбэр бүрээрээ харуулж халуун алга ташилтаар шагнуулж байв. Тус сургуулийн монгол хэлний багш Г.Нарантуяа Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсангийн “Зүрхний бичээс” шүлгийг хүүхдүүдтэйгээ хамтран уран яруу уншиж сонирхуулсан нь эцэг эхчүүдийг огшуулж чадсан юм. Үүний дараа Г.Нарантуяа багштай уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Шавь нартаа эх хэлийг нь төгс эзэмшүүлдэг, заах арга барил сайтай, мундаг багш хэмээн эцэг эхчүүд үнэлдэг юм билээ. “Би тайлбартай дасгалын аргаар хичээлээ явуулдаг. Энэ бол миний багш Булган аймгийн Хишиг-Өндөр сумын н.Рэнцэндорж гавьяат багшийн маань орон даяар хэрэгжүүлсэн “Тайлбартай дасгалын арга” юм. Энэ заах аргачлал нь хүүхдүүдэд бичиж, уншиж буй бүх үг, өгүүлбэрийнх нь утгыг тайлбарлаж өгснөөр хэл яриа нь хөгжиж, өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирч, шүлэг яруу найрагт шимтдэг. Өнөөдөр үсэглэлийн баяраа хийж буй нэгдүгээр ангийн шавь нар маань богино хугацаанд сайн уншиж, бичиж сурсан. Одоо минутад 15-45 үг уншиж байна” гэсэн юм. Харин математикийн хичээл нь хэрэглэгдэхүүнд суурилж ордог бөгөөд дасгал ажлын дэвтэрээр хүүхдүүдээ удирдаж явдаг аж. Энэ жилийн бяцхан шавь нар нь 20-ын доторх илэрхийлэл, өгүүлбэртэй бодлогыг ч төвөггүй боддог болжээ. Хичээлийг сонирхолтой болгохын тулд тоглоомын аргаар заадаг бөгөөд хүүхдүүд бодит байдалд суралцахдаа дуртай, хичээлдээ ч чөлөөтэй оролцдог гэж математик IQ-ийн багш н.Базаргүр ярьж байв. Тэрээр IQ-ийн хичээлээ тараах материал ашиглан орсон бол дараагийн улиралд сурах бичигт тулгуурлан зааж хүүхдийн сэтгэн бодох, бие даан шийдвэр гаргах чадварт суралцуулна гэсэн юм. “Хаан эрдэм” сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд математик, байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог. Гэхдээ эх сайхан монгол хэлээрээ алдаагүй зөв бичдэг, уран яруу уншдаг, утгыг нь ойлгож тайлбарлах чадвартай болгоход анхаардаг аж. Эднийх улсын сургуультай харьцуулахад анги дүүргэлт багатай учир багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах бүрэн боломжтой төдийгүй хичээл бүрийг мэргэжлийн багш ордгоороо давуу аж.   Үсэглэлийн баяраа хийж буй бяцхан сурагчдаас сэтгэгдлийг нь сонслоо.   1а ангийн сурагч Б.Уянгалан: Би дүүдээ үлгэрийн ном уншиж өгдөг болсон -Сурагч болох гоё байна. Миний дуртай хичээл Хүн орчин. Яагаад гэвэл шинжлэх ухааны олон туршилт хийдэг. Өнгийн чихрээр солонго хийсэн маань гоё байсан. Уншиж, бичиж сураад дүүдээ үлгэрийн номыг уншиж өгдөг болсондоо баяртай байгаа. Тоо бодож чаддаг болсон учир дэлгүүрээс мөнгөндөө тааруулж дуртай зүйлээ худалдан авч байгаа. Өнөөдөр баяртаа оролцоод 35 үсгийн дуугаа гоцлон дуулж, цасан охин болж бүжиглэхэд сайхан байсан.   1б ангийн дарга О.Есөнхүү: Миний хамгийн дуртай хичээл таеквондо -Би сургуульд орж ном уншиж, бичиж бас дуулж, бүжиглэж сурсандаа баяртай байгаа. Манай сургууль надад маш гоё санагддаг. Монгол хэлний багш Г.Нарантуяа багшийнхаа хэвлэж өгсөн номыг уншиж байгаа. Бас манайд олон сонирхолтой хичээл ордог. Миний хамгийн дуртай хичээл бол таеквондо. Би таеквондогийн олон бүстэй мундаг тамирчин болно. Хүүхдүүдийнхээ баярт хүрэлцэн ирж, тэднээрээ бахархан суугаа олон аав ээж “Хаан эрдэм” сургуулийн багш нартаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Эцэг эхийн зөвлөлийн гишүүн О.Золзаяа ярихдаа “Манай хоёр хүүхэд “Хаан эрдэм” сургуульд суралцаж байна. Хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлсэн, хоол унд сайтай, заах арга барил сайтай багш нартай учир энэ сургуулийг сонгосон. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш гуравхан сарын хугацаанд хүүхдүүд маань олон зүйл сурчээ. Улсын стандарт хөтөлбөрөөс гадна хүүхэд хөгжүүлэх олон хөтөлбөр, хичээл ордог нь таалагддаг. Охид маань сургуульдаа дуртай, хичээлдээ сонирхолтой байгаад нь баяртай байдаг. Англи хэлний гадаад багштай учраас хэлний түвшин хурдацтай сайжирсан” гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.23  ДАВАА  №253  (6220)
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо. 

6 цаг 8 мин
Сэтгүүл зүйн салбарын "Media Mongolia-2026" чуулган боллоо

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

6 цаг 16 мин
Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ: Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

6 цаг 22 мин
Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

Дубайн агаарын орон зай болон Ойрхи Дорнодын бусад төвүүдийг хаасны улмаас а

Өчигдөр 11 цаг 29 мин
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

Уг нь, АН өнөөдөр “алтан зогсоол” дээр байна. Зөв хөдөлбөл дараалсан ялалтууд хүлээж байгаа юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа

Урьд нь, “…МАН-ын Бага хурал хуралдах нь” гэдэг мэдээ олон нийтийн анхаарал сонирхлыг төдийлэн татдаггүй байв

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд тусламж үзүүллээ

​​​​​​​НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах газар)-тай хамтран ажилладаг Зан Гил Жа

Уржигдар 17 цаг 33 мин
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд хийсэн цэргийн ажиллагааны талаар Конгр

Уржигдар 06 цаг 00 мин
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү

АН-ын дарга О.Цогтгэрэл багаа бүрдүүлж,  ажиллах дүрэм журмаа танилцуулаад удаагүй байна.  Т

Уржигдар 06 цаг 00 мин