Ж.Мөнхбат: ЖДҮ-гээс болж 2020 онд ялагдах болчихсон байгаа шүү

2019-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
  “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь Х.Болорчулуун: ЖДҮ-г улстөржилт гэж харж байна   ...УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “...Манайхан нэг юмыг зөв ойлгоосой. Хэн хэнийхээ мууг үзэх гэж байгаа юм биш ээ. Цаашдаа энэ нам, энэ бүлэг дээр дахиад бие биеийнхээ мууг үзэх гэж байгаа юм шиг хандлага битгий гараасай гэж би хүсч байна. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр бид нар ЖДҮ-гийн асуудал орж ирсэн тулдаа ярьж байгаа юм. Гэхдээ энэ ЖДҮ-гийн асуудалд холбогдсон гишүүд маань нэг гомдол яриад байгаа юм. Хэдэн хүн зохион байгуулалттай хүний муу үзэх гээд гэж, үгүй шүү дээ. Харин нэг хэсгийнхээ мууг үзэх ажил жилийн өмнөөс эхэлсэн байхгүй юу. 30 тэрбум чинь 30 гэр бүл, концессчин, олигархиуд, дөнгөж өнөөдөр сая хүртэл жагсаал хийгээд Энхболд, Мөнхбат, Номтойбаяр гээд нэрийг нь зоож байгаад Монголын ард түмэн зарлаад байхад, Төрийн ордонд хэвлэлийн мэдэгдэл хийгээд зогсож байна шүү дээ. Нэг талаас ярьдаг үнэтэй, цагаантай хүн гэж байдаггүй шүү дээ. Үүнийг яагаад хоёр талаас нь ярьж болоогүй юм бэ. Хоёрдугаарт, өнөөдөр нийгэмд үүссэн бухимдал 60 тэрбум болчихлоо. Энэ 60 тэрбумчдыг, Миеэгомбын Энхболдыг зайлуулахгүй бол Ардын нам 2020 онд ялагдах нь, бузар булайгийн туйл, шившиг боллоо гэж манай хэсэг нөхөд маань ярьсан. Яг үүнтэй чинь адилхан ЖДҮ-гийн асуудал тийм болчихсон байгаа шүү дээ. Гуравдугаарт, энэ асуудлыг яригдаад эхлэхэд цэг тавьж болох байсан. Би нэг юманд харамсч байгаа юм, Энхбаяр гишүүн ээ. Дараагийн жагсаал ЖДҮ-гийн жагсаал болж магадгүй шүү. Энийг би хийх гэж байгаа юм биш. Нийгэм чинь хийх байх шүү. Тийм учраас үүнийг яаж болиулах вэ гэдгээ бид нар бодох, ярих цаг болжээ” гэв. Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.23  ДАВАА  №253  (6220)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 12 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин