Үндсэн хуулийн цэц Сонгуулийн хуулийг буцаах  уу?

2019-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан саналуудад санал хураалт явуулж Сонгуулийн хуулийн төслийг эцэслэн  баталлаа. Хуулийн төсөлд анхаарал татсан хэд хэдэн заалт байсан. Эмэгтэйчүүдийн нэр дэвших  квотыг 20 хувь байхаар оруулж ирснийг 30 болгохыг эмэгтэйчүүд шаардсан. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  Сонгох, сонгогдох эрхийг мөн шаардсан. Учир нь  хуулийн төсөл дэх “Авлига, албан тушаалын хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт нь  нэг хүнд зориулсан ч нийтийн эрх ашгийг хөндөж байна.  МАНАН бүлэглэл намайг    хэлмэгдүүлж, хилс хэрэгт гүтгэн шүүхээр яллуулсан бөгөөд энэ заалтаар дахин яллаж байна гэж тэрээр мэдэгдсэн. Нөгөө талаас  энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй  тул Үндсэн хуулийн цэц 2008 онд “Хүний сонгох, сонгогдох эрхийг насан туршид  нь хязгаарлаж болохгүй”  гэсэн  дүгнэлт гаргасан байдаг. Парламентад суудалгүй намууд нэгдэж эвслийн асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлсэн. Тэр нь намуудын эвсэл болж орох эрхийг хааж байна гэсэн шүүмжлэл байв. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар эвсэлд нэгдсэн намуудын олонхи нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд  тооцох саналыг дэмжлээ. Мөн сонгуульд нэр дэвшигч ял шийтгэл хүлээж байгаагүй талаар ЦЕГ-ын тодорхойлт авах саналыг дэмжив. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг хасах саналыг байнгын хорооноос гаргасныг чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэцээс  2008 онд гаргасан  “Хүний сонгох, сонгогдох эрхийг насан туршид  нь хязгаарлаж болохгүй”  гэсэн  дүгнэлттэй Сонгуулийн тухай зөрчилдөж байгаа юм. Хүний эрхийн конвенц, Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийг  Цэц  зогсоох уу. Хэрэв маргаан үүсвэл Сонгуулийн тухай хууль нь хуулийн хугацаанд хэрэгжих боломжгүй болно. Тэгэхээр хуучин хуулиараа сонгуульдах уу гээд асуулт гарч байна. Эх сурвалж: www.polit.mn            
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 10 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин