Х.Болорчулуун: ЖДҮ-г улстөржилт гэж харж байна

2019-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь Ц.Цогзолмаа: Яг үнэндээ Батзоригийг золиосонд явуулчихсан   ...УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “...ЖДҮ-гийн асуудлаар дөрвөн гишүүнийг маань татахаар прокуророос бичиг ирсэн байна. Энэ ЖДҮ-гийн асуудал, нийгэмд үүссэн шалтаг, шалтгааныг би хууль дүрмэндээ байна гэж ойлгож байгаа юм. ЖДҮ-гийн хуулийг уншихаар маш их алдаатай. 1.5 тэрбумын борлуулалттай аж ахуйн нэгжид олгоно гэсэн байгаа юм. 200 хүртэл ажиллагсадтай, хоёр тэрбум төгрөгийг олгоно гэж байгаа юм. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжид хоёр тэрбумыг олгож болох уу. Урд нь хоёр байтугай гурвыг олгоод ирсэн юм байна лээ. 200 ажиллагсадтай компани гэдэг чинь одоогийн дундаж цалин сая төгрөг гэвэл жилийн 2.4 тэрбум болно. Тэгэхээр энэ чинь орлоготой холбоотой каавар журам нь, хууль нь өрөө их алдаатай байхгүй юу. Ингээд авах ёстой компани авсан, аваагүй, их, бага гээд маргаан үүсч байгаа юм л даа. Одоо харин ЖДҮ-гийн хуулийг бид нар баталсан. Энэ бол юмыг бас нэг чигт нь зөв гольдролоор нь явуулахад дөхөм болох байх гэж бодож байна.Тэгээд дөрвөн гишүүний асуудлыг яагаад энэ жагсаал цуглааны дундуур ингэж яаран дааран оруулж ирж байгааг би гайхаж байна. Энэ бас цааанаа улс төр явагдаж байна. ЖДҮ-гийн асуудлаар хэргүүд үүсгээд явж байгаа гэсэн. Гэтэл бүгдийг нь сайн шалгаагүй байж дөрвөн гишүүнийг ингэж оруулж ирлээ. Гэхдээ харж байхад үндэслэл нь бичиг тоот өгч нөлөөлсөн гэсэн юм шиг байна лээ. Өөр гишүүд ч өгсөн. Бичиг тоот өгсөн гэдгээ зарласан гишүүд байгаа шүү дээ. Тэгээд оочин цоочин, яагаад энэ дөрвөн гишүүнийг ялгавартай юм шиг оруулж ирж байгааг гайхахын цаана улстөржилт явуулж байна. ЖДҮ гэдгийг улстөржилт гэж харж байна даа. Ямар ч байсан манай гишүүд дөрвөн гишүүнээ явуулахгүй нь мэдээж. Ер нь энэ гишүүдийг ингэж хуулийн байгууллагаар татна, барина, нэр төрд нь халдаж байгаа бол олон түмнийг төлөөлсөн гишүүдийн дархлаа бол үнэхээр байхгүй болсныг харуулж байгаа юм. Магадгүй, шударга ёсныхоо төлөө, зөв юм хийснийхээ төлөө мөнгөтэй хүмүүсийн захиалга болж байгаад татуулах байдал ямар нэгэн гишүүнд ирэхэд байг гэхгүй” хэмээв. Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.20  БААСАН  №252  (6219)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 10 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин