Эрүү, Зөрчлийн хуулийн төслийг дэмжлээ

2019-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар    Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэлснийг хүргэе. Б.Бат-Эрдэнэ: -Улсыг өчнөөн тэрбум төгрөгөөр хохироосон хүмүүс  яагаад хариуцлага хүлээхгүй  байна вэ. Шоронд хийдэггүй юм гэхэд завшсан хөрөнгийг нь төсөвт буцааж төвлөрүүлээч. Улсыг хохиролгүй болгооч. Тэтгэврийн зээл авсан хуримтлагдсан дарамттай иргэд өрийг тэглэж өгөөч, хуулийн төсөл санаачилж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Би ийм хуулийн төсөл  санаачилна гэж бодож байгаа. Х.Нямбаатар: -Эрүүгийн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийн 1.2-ын 5 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс  яллагдагчаар татах хүртэл тогтооно. Дахиж хөөн хэлэлцэх хугацаа гэсэн ойлголт байхгүй. Мөрдөн шалгах хугацааг ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэхээр тогтооё гэсэн санал байгаа. Дагаж мөрдөх журмын тухай хууль байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүгээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахиж тооцож тогтооё гэж ажлын хэсэг үзсэн байгаа. Г.Занданшатар: -Багц хуулиудыг  чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж гишүүд асуулт асууж, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж  үг хэлсэн.  Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газрыг холбогдох байгууллагуудын саналыг авч хуулийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг хэлэлцүүлэх чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.  Анхны хэлэлцүүлэг хийх үед зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Тухайлбал, багц хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхэд Хууль зүйн байнгын хороо  дараах асуудлыг  анхаарч хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах шаардлагатай. Үүнд: 1.Энэ хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолдог болох саналыг оруулж ирсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудтйа хэрхэн уялдаж байгаа болон хууль хоорондын зөрчилгүй байхад анхаарч шаардлагатай бол өөрчлөлт оруулах шаардлагатай. 2.Х.Болорчулуун нарын 24 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.12- т заасан  малын хулгайн  гэмт хэргийн тухай хуулийн төслийг  УИХ хэлэлцэхийг дэмжин Хууль зүйн байнгын хороонд  шилжүүлсэнтэй холбогдуулан хоёр хуулийн төслийн зохицуулалтыг сайтар нягтлан үзэж давхардал үүсгэхгүй байхыг  анхаарах хэрэгтэй. 3.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр Эрүүгийн хуулийн 19.12 дугаар зүйл буюу төрийн нууц задруулах, 19.13 буюу төрийн нууцыг үрэгдүүлэх гэмт хэрэг т өөрчлөлт оруулахаар ирүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан  19.12, 19.13 дугаар зүйлүүдийн нэг дэх хэсэгт өөрчлөлт орох байсан эсэхийг анхаарч нягтлах, 4.Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсан саналын томъёолол чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнтэй холбогдуулж зөрчил хянан шалгах тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт орох эсэхийг анхаарах хэрэгтэй.  Үүнд Ж.Ганбаатар нарын гишүүд Зөрчлийн хуулийн торгох заалтыг нөхцөл байдалтай  уялдуулж шийдвэрлэх саналууд гаргасныг анхаарах хэрэгтэй. 5.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн болон өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь холбогдох хулуь, тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг  дахин сайтар нягтлан шалгаж, шаардлагатай бол өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Санал хураахад гишүүд  56.8 хувийн саналаар тус хуулийн төслийг  дэмжлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 10 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин