“Сонгуулийн хуульд эрх баригчид дур зоргоороо өөрчлөлт оруулж байна” гэв

2019-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Сонгуулийн тухай хуулийг эрх баригч нам дур зоргоороо өөрчилж, дарангуйлал хийж байна үзсэн  улс төрийн намууд эсэргүүцэл илэрхийлсээр байна. Тэдний байр суурийг хүргэе.   С.Батбаатар/ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/: Сонгуулийн хууль намуудын ч, иргэдийн ч эрхийг зөрчихөөр байна  -Сонгуулийн хууль нь  улс төрийн намуудаас гадна иргэдийн сонгох эрхийг ноцтой зөрчиж байна. Сонгуулийн хуулийн 106.1-т  тухайн хэсэгт нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал өгснөөр хүчинтэйд тооцогдно гэж бий.  Гэтэл одоогийн хуулиар 3000 сонгогчтой хэсэгт 100 хүн санал өгсөн ч хүчин төгөлдөр  байхаар  болсон. Энэ бол ард түмний дөрвөн жилд нэг удаа сонгох эрхийг булааж авсан луйвар. Улс төрийн намууд энэ байдлыг эргэж харахыг шаардаж байгаа. Энэ бол намын гишүүнээрээ уралдъя гэсэн үг. Тэгвэл эд нарт итгэл алдарсан ард түмэн ирж санал өгөхгүй байхад намынхаа 100 гишүүний саналыг тооцоод явах санаархал эрх баригчдад байна. сонгогчдын нэрсийн жагсаалтын намуудад өмнө нь өгдөг байсан. Тэгвэл Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан үүнийг хорьсон. Энэ ямар аюултай вэ гэвэл царцааны нүүдэл гээд сонгуулиар тухайн айл өөрөө мэдээгүй байхад дээр нь 30-40 хүн нэмж бүртгээд санал өгсөнд тооцоод явдаг байдал давтагдах нь. Ийм явдал болж байгааг сонгогчид мэдэж авах боломжийг хааж байна. Үүнээс үзэхэд 2020 оны сонгууль ямар байдлаар явах нь ойлгомжтой. Г.Ганбат /Эх орончдын нэгдсэн намын дарга/: - Ёс суртахуунгүй хүмүүсээс ёс суртахуунгүй хууль гардаг. УИХ-д олох болсон МАН сая Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Ямар ч зөвшилцөлгүйгээр дур зоргоороо, хуйвалдаанаар Үндсэн хуулийг өөрчилсөн. Тиймээс манай намын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмнийх хүсэн хүлээсэн сайн үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаа. Бусад намууд ч үүнийг хэлж байгаа. УИХ дахь хоёр нам Үндсэн хуульд дарангуйлал тогтоосон. Тэр дарангуйлал улам муу зүг рүү авч явна. Сонгуулийн хуулийг тэд яг энэ арга технологиороо хийж байна. нийгмийн хүсэн хүлээж байгаа гуравдагч хүчин буюу парламентад суудалгүй намууд гуравхан хүсэлт тавьсан. Нэгдүгээрт, энэ хуулиараа хүний эрх ,эрх чөлөөг битгий дордуулаачээ. Хоёрдугаарт, хар машины тооллогыг зогсоо.Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг та бүхэн чин үнэнээсээ хамгаалъя гэж боддог бол схем, толгой, удирдлага нь АНУ-д байдаг хар машинаар төрийн сонгууль явуулж болохгүй. Нийгмээ мэдэрч байгаа бол ард түмнээ, улс орныг зөв явуулах гуравдагч хүнийг хааж боодог явдлаа зогсоо. Гэтэл яаран сандран Сонгуулийн хуулиа хэлэлцэж батлахаар улайрч байна. Тэр нь гурван жил ярьсан Сонгуулийн хуулийн төсөл  гээд байгаа шүү дээ. Тэгээд яарч сандран яаж хийж байна вэ. Эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж энэ хоёр нам яаж чичирч, дэлхийд байхгүй зүйл хийж байгааг та бид нийтээрээ харлаа. Үүнийг эсэргүүцэх ёстой. Н.Энхбаяр гэдэг нэг хүний эсрэг хуулийн заалт оруулж байгаа харагдавч энэ нь цаанаа нийтийн эрх ашгийг, монгол хүний эрхийг зөрчиж даварч байна шүү дээ. Бид Н.Энхбаярыг өмөөрөөгүй, бүхэл бүтэн Үндсэн хуулийг зөрчиж, монголчуудын эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг зөрчиж байхад дуугүй сууж болохгүй. Бид эрхээ хамгаалах ёстой. Өнөөдөр Н.Энхбаярыг ингэж байна гээд чимээгүй хараад өнгөрвөл дараа нь ийм асуудал бидэнд тулгарна. Дарангуйлал үргэлжилнэ. УИХ хууль нулимаад хууль тогтоогоод байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 10 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин