Ерөнхий сайд "Цахим эрин дэх нүүдэлчид" ОУ-ын бага хуралд үг хэлэв

2019-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
"Цахим эрин дэх нүүдэлчид" Олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт зочид,  төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Дэлхий дахинд  өнөөдөр технологийн хөгжил эрчимтэй явагдаж, нийгэм, эдийн засгийн ихэнх салбарт нөлөөгөө үзүүлэн  аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэгдэх хэмжээнд ирлээ.  Улс орнууд мэдээлэл технологийн салбарт илүү анхаарч, эрчимтэй хөгжүүлэн тус хувьсгалд мөр зэрэгцэн урагшлахаар эрмэлзэж байна. Бүс нутгийн болон хөгжиж буй орнууд дотроос Монгол Улс нь байгалийн нөөц баялаг ихтэй, газарзүйн байршил, насны хувьд харьцангуй залуу хүн ам, суурь боловсролын түвшин өндөр  зэрэг суурь үзүүлэлтүүдээр илүү байгаа нь технологийн хувьсгалыг  илүү хурдан, илүү үр дүнтэй хийх боломжтойг харуулж байна. Монгол Улсын Засгийн газар нь цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилт хийх чиглэлд анхаарч холбогдох бодлогуудыг баталж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Засгийн газраас 2017 онд баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025”, 2018 онд баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн. Цахим засаглал, төрийн дижитал шилжилтийн суурь болох иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, байгууллага хооронд мэдээлэл солилцох “Хур” систем, иргэнийг цахим орчинд таньж үйлчилгээ үзүүлэх боломжийг нээх “Дан” системүүд амжилттай нэвтэрч, бизнесүүд, иргэдэд үр ашгаа өгсөөр байна. Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлж, “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлуудхийгдэж байна. Хувийн хэвшлийн байгууллагууд, гарааны бизнесүүд мөн амжилттай ажиллаж, Монголдоо төдийгүй бүс нутгийн орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж байгаа сайхан жишээнүүд олон байна. Дижитал хөгжил, дижиталчлалд суурилсан эдийн засгийн хөгжлийг иргэн бүрт хүртээмжтэй, нийгмийн бүх бүлгүүдэд өгөөжтэй хэлбэрээр хүргэх тухай асуудлыг бид орхигдуулж болохгүй. Монгол Улсын дижитал хөгжлийн бэлэн байдлыг үнэлэх, бодлогын зөвлөмж гаргах зорилго бүхий “Цахим Эрин дэх Монгол Улс” төсөл Монгол Улсын Засгийн Газар, Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн Газар, “Мелинда Гэйтс” сангийн дэмжлэгтэйгээр  Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Технологийн Хөгжлийн Комисс болон  Аксесс Сольюшнс ХХК нар хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн судалгааны үр дүнг танилцуулах, улмаар судалгааний үр дүнд суурилан  цаашид Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах зөвлөмжийг хэлэлцэхээр тус чуулганд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, боловсролын байгууллагууд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, олон улсын зочид, төлөөлөгчдөд цаг заваа гарган оролцож байгаад талархал илэрхийлье. Өнөөдрийн чуулганаар та бүхнийг мэдлэг оюунаа дайчлан Монгол Улсын дижитал хөгжлийн стратегид үнэтэй хувь нэмэр болохуйц чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ хэмээн итгэж байна. Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 36 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин