Н.Энхбаяр сонгох, сонгогдох эрхээ нэхлээ

2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж саяхан эхэллээ.  Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх өнөөдрийн чуулганы хуралдаан сонгогдох эрхээ нэхсэн нэхэл, шаардлагуудаар эхэлсэн юм. Чуулганы хуралдаан болохын өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын хамт Төрийн ордонд орж ирж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Сонгуулийн багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нартай уулзсан юм. Учир нь  Төрийн  байгуулалтын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр О.Баасанхүү нарын  гишүүд     "Шүүхээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглох” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж байнгын хороогоор дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Энэ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй  нэр холбогдсон ч шүүхээр ороогүй эрх баригч намынхан хийгээд Ц.Элбэгдорж тэргүүтнүүдэд огт хамаарахгүй. Харин хэлмэгдэж, хилс хэрэгт ял шийтгүүлж, сонгогдох эрхээ удаа дараа зөрчүүлж ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан заалтыг  Сонгуулийн тухай хуульд оруулан  батлуулах гэж  байгаа үйлдэл гэдэг нь хэн хүнд ойлгомжтой байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч гэсэн үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн миний ч бус бусад хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэдэг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нартай уулзаж  байр сууриа илэрхийллээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хуулийн заалтын талаар асуусан сэтгүүлчийн асуултанд  хариулахдаа “Энэ асуудал бүлгээр огт яригдаагүй. Ер нь бол өргөн барьсан хуулийн төсөлд ч тийм байгаа. Ажлын хэсэгт ч тийм байсан. Ялаа эдлээд дууссан, ялгүйд тооцогдсон бол тэр хүнийг дахиж ялтайд тооцох юм уу, эрхийг нь зөрчиж, нэр дэвшүүлэх эрхийг нь хааж болохгүй” гэсэн байр суурьтай байгаа. Хүн тухайн үед гэмт хэрэгт холбогдож ял авсан бол түүнийгээ эдлээд дууссан бол насан туршдаа эрхээ хаалгаж болохгүй. АНх хуулийн төслийг ийм байдлаар өргөн барьсан. Ажлын хэсэг ч ингэж үзсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр манай зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал хураалгаж дэмжигдсэн зүйлүүд байгаа. Одоо чуулганаар ярих байх” гэв. Тэгвэл чуулганы хуралдаан эхлэхтэй зэрэгцэн хуралдааны  танхимын үүдэнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, улстөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл хамтран “Ялгаварлахаа зогсоо”, Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг олго” гэсэн бичиг бүхий хуудсуудыг барин зогсч шаардлага тавьж байгаагаа илэрхийлсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 9 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин