Сургууль түшиглэсэн бизнест хэн хариуцлага хүлээх вэ

2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Нийслэлд ЕБС-ийн сурагчдад зориулсан үйл ажиллагаа явуулдаг аяллын хэд хэдэн компани байдаг. Тэднээс дурдвал Масс тур, Монгол туургатан, Хурд фото аялал, Хөгжилтэй аялал компанийг нэрлэж болно. Тэгвэл эдгээр компани нь нийслэлийн сургуулиудтай гэрээлж тус сургуулийн шинэ жил, цасны баяр, намар, хаврын аялал, багш нарын баяр, хонхны баярыг нь зохион байгуулдаг байна. Бүр тэдний дунд өрсөлдөөн бий болсон гэж ярих хүн ч олон. Тэгвэл сургууль дагасан бизнесийн талаар уншигч танд сонирхуулъя.   Алтан намар аялал   Намрын улиралд Тэрэлж,  Манзуширийн хийд, Аглаг бүтээлийн хийд, XIII дугаар зуун гэсэн газраар янз бүрийн өнгөтэй хантааз өмссөн оюутнууд буюу хөтөч багшаар удирдуулан цуваагаар алхах сурагчдыг харж болно. Тэдний зарим нь түүртэж ядарсан, дургүйлахсан царайтай байдаг. Харин заримд нь таатай байгаа нь харагддаг. Уриа хэлүүлж, дуу дуулуулж, бүжиглүүлж, зодож, загнаж янз бүр л болж байгаа харагддаг. Энэ бол “Алтан намар”-тай танилцах намрын экскурс аялал юм. Нийслэлийн ЕБС-ийн бүх сургууль энэ аяллыг зохион байгуулдаг. Нэг хүүхэд дунджаар 22-30 мянган төгрөг төлж энэ аялалд явдаг.   Байгаль орчинтойгоо танилцах хаврын аялал   Харин энэ аяллын хувьд хаврын улиралд буюу мал төллөх цагаар болдог учир малчин айлд очдог. Малчин айлтай гэрээ байгуулсан байдаг учир хүүхдүүдэд төл мал харуулдаг нь сонирхолтой. Гэхдээ мөн л маршрутын хувьд “Алтан намар” аялалтай ижил байдаг. Тэгвэл энэ аяллын талаар 50 дугаар сургуулийн багш С.Явуухулан “Хичээлээс гадуур танхимын бус сургалт гэж хичээлийн төлөвлөгөөнд байдаг. Тиймээс манай сургууль өөрийн гэрээт аяллын компанитай хамтран эх орныхоо түүх дурсгалт газраар аяллын журмаар явдаг. Манайх Монгол туургатан гээд өөрийн гэрээт компанитай. Тэр сургалтад хүүхэд бүр хамрагдах ёстой. Тиймээс амьдралын боломж муу, явах боломжгүй  гэсэн асуудал байдаггүй. Үнэхээр боломжгүй бол тухайн анги удирдсан багш авч явах талаар шийдэж болдог” гэсэн юм. 65 дугаар сургуулийн багшаас энэ талаар асуувал “Манайх Хурд фото аялал компанитай хамтран ажилладаг. Манайх хотын захын сургууль учраас хотын аялалд явдаг. Мөн хотын гадуурх аялалд ч явдаг байгаа. Нэг хүүхдийн 25 мянган төгрөг байдаг” гэсэн юм.   Мөнгө хураах нь сайдын тушаалыг зөрчиж буй хэрэг   БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ “БСШУС-ын сайдын тушаалаар энэ хичээлийн жилд үзэх хичээлийн төлөвлөгөөг баталсан байдаг. Харин сонгон судлах хичээл болон сургалт хүмүүжлийн ажлыг албан ёсоор сургалтын төлөвлөгөөнд оруулж төлөвлөгөөний дагуу сургалт хүмүүжлийн ажлыг явуулах ёстой. Гэхдээ сургууль дотооддоо нэгдсэн төлөвлөгөөний хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ тэгшитгэж, хавтгайруулж албадаж, мөнгө хураах байдлаар зохион байгуулах нь сайдын хэд хэдэн хуулиар хориотой байгаа. Аль болох аав ээж нь дэмжсэн, хүүхдийн сонирхлын дагуу үйл ажиллагаа байх ёстой. Түүнээс биш аяллын компанитай гэрээ байгуулаад бүх хүүхдийг яв гэх нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа учраас энэ бол хориотой асуудал. Сургалт хүмүүжлийн ажил гэдэг бол сургуулиараа бүх хүүхдээс мөнгө хурааж ийш тийшээ явах ёстой гэсэн үг биш. Багш, сургуулийн захиралд эрх байхгүй. Энэ бол багш болон удирдах ажилтны ёс зүйг зөрчиж байгаа асуудал. Сургалт хүмүүжлийнхээ нэгдсэн төлөвлөгөөнд ороогүй мөртлөө арга хэмжээ зохион байгуулж байгаа нь мөн хууль зөрчсөн асуудал юм. Танхимын бус сургалт гэхээрээ заавал гадагшаа гарч хийнэ гэсэн асуудал биш. Мэргэжлийн хяналт мэргэжлийн байгууллагууд үүнд хяналт тавих ёстой. Ялгаатай байдал үүсгэлгүйгээр мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой.   Шинэ жилийн үйл ажиллагаа өчигдрөөс эхлэв   Нийслэлийн ЕБС-ууд өөрийн гэрээт компанитай хамтран шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулдаг ёс тогтоод нилээн хэдэн жил болжээ. Тэгвэл сургуулиудын шинэ жил өчигдрөөс эхэлсэн байна. Тухайлбал, 21 дүгээр сургуулийн шинэ жилээр шинэ жилийн үйл ажиллагаа эхэлсэн юм.   Энэ талаар 21 сургуулийн сурагчийн ээж: Хүүхдээ бодоод л шинэ жилд оруулдаг   21 сургуулийн хувьд “Хурд фото аялал” компанитай хамтран ажилладаг. Хавар, намрын аялал болон шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Манай хүүхэд жил бүрийн үйл ажиллагаанд нь оролцдог. Гэхдээ энэ газруудад хэн анхаарч ажилладагийг мэдэхгүй. Хавар, намрын аялалд яваад хоолны хордлого авсан хүүхдүүд ч байдаг. Гэхдээ хордлого авхаас өөр аргагүй юм байна лээ. Өөрсдөө хэзээ яаж, ямар махаар хийсэн нь мэдэгдэхгүй сонин нарийн мах өгдөг юм байна лээ. Хүүхдээ олны юмнаас үлдээж яахав гэсэн эцэг эх олон байгаа. Одоо хүүхдээ шинэ жилийн баярт мөн оролцуулах гэж байна. Өнгөрсөн жил “Лусын хааны хүүхдийн эрэлд” нэртэй шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд “Шившлэгтэй шинэ жил” буюу маск продакшнтай хамтарч байгаа гэсэн. Өмнөх жилүүдээсээ арай дээр байх болов уу гэж бодож байгаа. Хүүхэд маань орохгүй бол болохгүй. Ормоор байна гэдэг учраас хүүхдээ бодоод л аргагүй мөнгийг нь төлдөг. Үнийн хувьд 30 мянган төгрөг. Бэлэгний хувьд үнэхээр таалагддаггүй. Мульти ундаа, хаан чипс, бохь өгдөг.   Ес дүгээр сургуулийн аав: Хүүхэд унтаад үлдэх тохиолдол гарч байсан   Есдүгээр сургуулийн хувьд “Монгол туургатан” аяллын компанитай хамтран ажилладаг. Энэ жил  “Орос, Монгол, Хятад” гурван орны хамтарсан шинэ жилийн циркчилсэн тоглолт болно гэсэн. Үнийн хувьд 29 мянган төгрөг. Хүүхдүүд бүгд орж байгаа учраас хүүхэд маань заавал орох ёстой гэдэг. Амьдралын боломж тааруу хүүхдүүдийг хүчээр оруулах байгаа харагддаг” гэв. Харин дээрх аяллууд болон шинэ жил, багш нарын баярын ард сургууль болон багш нарын хамтын ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш биз гэсэн хардлага аль хэдийн эцэг эхчүүдийн дунд бий болжээ. Тухайлбал, компаниудын хоорондох өрсөлдөөнөөс үүдэн багш нарт мөнгө өгдөг асуудал байдаг талаар эцэг эхчүүд болон хөтөч багш нар ийнхүү ярьж байв. Аяллын хөтөч багш М “Нэг хүүхдийн мөнгөнөөс ангийн багш юм уу, хичээлийн эрхлэгч, захиралд нь шого буюу гарын мөнгө өгдөг. Үнийн хувьд 3-7 мянган төгрөг байдаг. Сургуудиудыг өөртөө авахын тулд гарын мөнгийг нөгөө компаниас өндөр болгодог” гэсэн юм. Харин эцэг эхчүүдийн хувьд багшид нь мөнгө өгөх асуудал байдаг гэж сонссон. Зөвхөн аялал ч биш. Энэ аяллын компаниуд нь монтаж хийдэг. Тиймээс монтаж болон аяллын мөнгөнөөс мөнгө өгдөг гэсэн яриа байдаг гэж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.18  ЛХАГВА  №250  (6217)  
АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

5 цаг 12 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

6 цаг 20 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

6 цаг 23 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

6 цаг 29 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

6 цаг 33 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин