“Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар долдугаар сарын 1 давтагдах вий”

2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Төрийн  байгуулалтын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн уншиж танилцуулсны дараа гишүүдийн зүгээс  сонгогчдын нэрсийн жагсаалт, мэдээллийг улс төрийн намуудад өгөх эсэх, гарын хурууны хээн дээр тэмдэглэгээ хийх эсэхийг асууж хариулт авсан юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулахдаа “Бэхэн тэмдэглэгээг хийдэг бэхийг Энэтхэг улсад  үйлдвэрлэдэг.  2017 оны сонгуулиар авах гэтэл үйлдвэр нь хаагдсан байсан. Түүнчлэн онгоцоор ийм төрлийн бодис тээвэрлэхийг хориглосон. Тиймээс оруулж ирж чадаагүй. Мөн тэмдэглэгээний явцад гомдол гарч иргэд  түлэгдсэн, харшил үүссэн гэж баримт бүрдүүлж ирэн  нөхөн төлбөр авсан.  Ер нь бол тэр бэхийг Афганистан, Монгол хоёр л авдаг байсан юм билээ.   2008 оноос  хойш  үйлдвэр хаагдсан, нийлүүлэх боломжгүй гэсэн. Нэрсийн жагсаалтын тухайд өмнө нь сонгуульд оролцож байгаа намуудад сонгогчийн нэрсийн жагсаалтыг  өгдөг байсан. Иргэний ямар мэдээлэл хаалттай байх,  мөн тэдний зөвшөөрснөөр шүүх, прокурорт өгнө гэж хуульд заасан байдаг” гэв. “Давхар санал өгөх бололцоо бий эсэхийг тодорхой хэлэхгүй бол мушгиад явчихдаг учраас тодруул” гэдгийг байнгын хорооны дарга  С.Бямбацогт энэ үеэр сануулж байсан. Үүнд сонгогч нь биеийн давхцлаар дахин сонгууль өгөх ямар ч боломжгүй гэсэн хариултыг ажлын хэсэг өгсөн юм. Гишүүд асуулт асууж, санал хэлэхэд  Д.Эрдэнэбат гишүүн “АН-аас дэвшүүлсэн зарчмын хэд хэдэн санал унасан. Манай нам өнөөдрийг хүртэл холимог тогтолцоогоор явах нь зүйтэй, сонгогчдын санал гээгдэхгүй гэж үзсэн. Үндсэн  хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ч ийм байр суурьтай байсан. Эрх баригч намын оруулж ирсэн 50:26 хувилбар ч дэмжих боломжгүй байсан. Өөрсдөө түүнээсээ татгалзаж байгаа юм байна. Өнөөдрийн оруулж ирж байгаа томсгосон мажоритар тогтолцоо асуудлын шийдэл бас биш юм. 2008 онд томсгосон тойргоор  явуулсан жшиг дахин давтагдаж байна. Түүх давтагддаг юм байна. Ардын нам даргаа сольж шинэ даргатай орох үеийн  2008 оны тогтолцоо ихээхэн  маргаантай  болсон. Маш их будлиан гарсан. Үүнээсээ болж МАН байраа шатаалгаж, жагсаал цуглаан болж таван хүний эрдэнэт амь эрсэдсэн. Ийм тогтолцоог өнөөдөр дахин оруулж ирж байна. Тогтолцоог холимог болгож, нээлттэй жагсаалтаар явуулж бүсчилсэн юм уу, аймгаар нь хийе гэдэг саналыг бид ярилцсан боловч санал явахгүй нь. Энэ бол асуудлын шийдэл биш, иймд эрх баригчид эргэж хараасай” гэж анхааруулав. Ж.Батзандан гишүүн мөн долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах вий гэсэн байр сууриас хуулийн төсөлд хандаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Олон мандаттай, томсгосон тойргоор сонгууль явуулахыг эрх баригч хүчин оруулж ирж байна. 2008 онд энэ тогтолцоогоор явуулснаас “долдугаар  сарын 1” болсон.  Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт олон учиртай толгой гарснаас ийм зүйл  болсон. Сонгуулийн маргаан зөрчлийг зохицуулах хууль байгаагүй учраас тийм зүйл болсон. Энэ алдаагаа засч чадсан уу” хэмээн асууж байсан юм. Үүнд Сонгуулийн багц хуулийг боловсруулах жлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “2008 онд сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулснаас болж долдугаар сарын 1 болсон гэж бодохгүй байна. Одоо саналыг автомат санал хураалтаар тоолно, хариуцлага тодорхой болсон. Хууль санаачлагчид 50:26 гэсэн тогтолцоог оруулж ирсэн. Үүнийг  Үндсэн хууль зөрчсөн зүйл болох вий, намын нэрийн ард нуугдаж жагсаалтаар орж ирлээ гэх  вий гэсэн болгоомжлол үүсээд  байсан. Тиймээс  улс орны эдийн засаг, хэтийн хөгжлийг тооцож оруулж ирсэн” хэмээн хариуллаа. О.Баасанхүү гишүүн  “Шүүхээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшиж болохоор байгаа. Басхүү намдаа хайртай бол намайг дугуйлаарай гээд нэр дэвшигчид нь ордог. Өөрөө юм уу, ажиллаж байгаа хүмүүс нь баахан мөнгө тараачихдаг. Томсгосон тойргийн онцлог тэр. Энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй. Камер харахаараа бүгд шударга болчих юм. Одоо хөөн хэлэлцэх хугацаагаар өчнөөн хүн ял шийтгэлгүй болох нь гээд яриад байна. Тэр хүмүүс зүсээ хувиргаад ороод ирэх юм биш үү. Мэргэшсэн хулгайч гэдэг шиг мэргэшсэн  сонгууль будлиантуулагчдаа ямар хуулийн зүйл  заалтаар хариуцлага тооцох юм бэ. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвших квотыг яагаад оруулахгүй байгаа юм бэ. Саяхан  Болороо гэдэг бүсгүйн яриаг олон нийт гаргаж тавьсан. Одоо ч  хүн бүхэн ярьж байна. Бараг биднээс илүү   эмэгтэй байна  лээ” хэмээгээд энэ талаар тодорхой хариулт авахыг хүссэн. Ажлын хэсгээс түүний асуултад “Эрүүгийн хариуцлагаар шалгагдаж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон заалт хуулийн төсөлд байгаа” гэлээ.  Мөн “Өмнө нь ял шийтгүүлж байгаад хугацаа нь дууссан бол ялгүйд тооцож сонгуульд оролцуулна. Харин ял эдэлж байгаа бол сонгуульд нэр дэвшихийг хориглоно гэж ажлын хэсэг дээр ярьсан талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нэмж тодруулсан юм. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа  зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын сонгуулийг олон мандаттай тойргоор явуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний найм нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.18  ЛХАГВА  №250  (6217)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 12 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин