Томсгосон мажоритар буюу 26:50 хувилбарыг дэмжлээ

2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, 2020 оны УИХ-ын сонгуулийг  26 тойрог бүхий томсгосон хувилбараар явуулах шийдвэр гаргалаа. Мөн  үдээс хойш болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Өнөөдрөөс томсгосон тойрог бүхий Сонгуулийн хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, энэ долоо хоногтоо багтаж, УИХ эцэслэн батлахаар төлөвлөөд байна. Уг нь эрх баригчид өмнө нь 50:26 гэсэн хувилбарыг оруулж ирсэн.  Гэсэн ч  энэ хувилбарыг Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүснэ гэж үзжээ.  Мөн сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарсан учраас буцаасан гэдгийг тайлбарлаж байсан.   Тэгвэл одоо орж ирж байгаа хувилбар нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоо юм.  Сонгуулийн хуультай холбоотойгоор улс төрийн намуудын байр суурийг хүргэж байна.   МАХН-ын дарга Н.Энхбаяр: Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш   -Сонгуулийн хамгийн зөв тогтолцоо гэж хаана ч байдаггүй. Монголд Сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн түүхийг эргээд харахад эрх баригч нам өөртөө ашигтай хувилбарыг оруулж ирдэг. Ямар ч хувилбар байсан ард түмэн эцэст нь дүнгээ тавьдаг. Бидний хувьд энэ Сонгуулийн хуулийн тухай зөв, буруу мэтээр ярихаар биднийг хардах, янз янзаар мушгин гуйвуулах ажиллагаа явагдаж магадгүй. Тиймээс Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш. Ямар ч хууль гаргасан сонгуульдаа бэлдэж байгаад идэвхтэй орно. Сонгуульд ард иргэд маань санаа бодлоо бас худалдахгүй, айж эмээхгүй, идэвхтэй оролцох байх гэж бодож байна. Тэд сонгуульд идэвхтэй оролцох тусам МАН ялагдана. Ард түмэн үүнийг ойлгож сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. МАН 2016 онд амласныхаа эсрэг ажилласан. Үндсэн хуульд халдсан, ЖДҮ, 60 тэрбум, хүн хүчин, Саарал жагсаалт зэргийг дурдаж болно. Олон хүн угаартаж амь насаа алдсан өндөр үнэ цэнээр Улаанбаатарт утаа арилгах ажлыг хийж байгаа гээд шүүмжилбэл олон асуудал байна.   УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын баталсан хуулиар сонгуульд оролцоно   -Сонгуулийн хуулийн талаар МАН-ын бүлгийн ойлголцлоос бүх зүйл шалтгаална. АН-ын зүгээс пропорциональ системээр сонгуулиа явуулах санал гаргасан боловч МАН дэмжээгүй. МАН-ын тогтоосон тоглоомын дүрэм, баталсан хуулиар бид сонгуульд оролцоно. Сонгуулийн тогтолцооны асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр манай намаас байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тухайн үед сонгуулийн холимог тогтолцоо буюу пропорциональ хэлбэрийг оруулах ёстой гэсэн санал гаргаж байлаа. Мажоритар, пропорционал 50:50 хувь байх хэрэгтэй гэж үзэж байсан. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол асуудал байсан юм. Харамсалтай нь, бидний тэр саналыг унагасан. Мөн АН-ын хувьд сонгуулийн хууль дээр холимог тогтолцоотой байх ёстой гэсэн байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Тийм болохоор сонгуулийн тойргийн хуваарилалт 26:50 эсвэл 16:60 аль нь байх хамаагүй. Гол нь пропорционалийн хэлбэрийг оруулсан холимог хэлбэртэй байх хэрэгтэй. Гэхдээ томсгосон мажоритар эсвэл жижиг мажоритар буюу 76 тойрогт сонгууль явуулах нь эрх баригчдын өөрсдийнх нь шийдэх асуудал.   МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: Цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн   -Энэ долоо хоногт УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт  хийгддэг болсон. Хүн ам цөөтэй суманд 12 жилийн  сургууль баригдаж байна. Жижиг тойргийн явцын  эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. 2008 онд явж байсан томсгосон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог бид дэмжиж байгаа.  Бүлгийн гишүүд ч энэ хувилбар дээр санал нэг, хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.17  МЯГМАР  №249  (6216)
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

6 цаг 19 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

6 цаг 19 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

6 цаг 19 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

23 цаг 31 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин