Н.Номтойбаярын нэр холбогдсон хэргүүд ба тайлбар

2019-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбоотой байж болзошгүй гэх хоёр ч асуудал нийгэмд яригдаж байна.  Өнгөрсөн хугацаанд түүнийг байцаасан, мэдүүлэг авсан, яллагдагчаар татсан, тэр ч байтугай гишүүнээс эгүүлэн татна гэх яриа ч гарав.  Тэгвэл өчигдөр Н.Номтойбаяр гишүүн эдгээр асуудалд тайлбар өглөө. Эхнийх нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд дөрвөн тэрбумын зээл өгсөн гэх асуудал юм. Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, дэмжлэгийн хэмжээг нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх” хэмээн заажээ.   УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа удирдамж баталж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Гэвч тухайн ажлын хэсгээс нэг ч удаа хуралдалгүйгээр нэр бүхий 27 аж ахуйн нэгжид хүүгүй зээлийг  олгосон байна.  Тодруулбал, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл буюу нийт нийт дөрвөн тэрбум төгрөг олгосон болох нь нотлогдож буйг хуулийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Хэрэгт шалгагдаж байгаа Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар ч мэдүүлэгтээ “Тухайн үед Н.Номтойбаяр сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон. Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл бий.  Улмаар Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарыг ажлаас нь түдгэлзүүлж, яллагдагчаар татаад байна. Тайлбар: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намайг ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн найман иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ өөрөө зээл авсан гээд байгаа. АТГ яаж ажиллаад байна вэ. Ажиллаж байгаа байдал нь туйлын харамсалтай байна. Би энэ асуудлаар АТГ-т тайлбар өгөхөөр сүүлийн дөрвөн хоног хүлээсэн. Намайг хүлээж авч уулзаагүй.  Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж дуулсан. Ийм утга  бүхий тогтоолын төслийг  тус газраас гаргаад хөөцөлдөж явна гэсэн.  АТГ-ын дарга З.Дашдаваа энэ мэдээллийг харж үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулз. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан тогтоолоор нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог юм. Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттайгаар уг зээлийг олгоно гэж Засгийн газрыг тогтоолд тусгасан.  Энэ тогтоолын дагуу  гэрээ байгуулаад зээл олгосон. Гэтэл төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан, эргэн төлөхгүй нөхцөлөөр хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татахдаа буруутгасан байна. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна” гэлээ. Дараагийнх нь  түүнийг Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх асуудал юм. АН-ын дэд дарга агсан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцож явах үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх “гол гонхон”-ноос унаж амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Түүний амиа алдсан хэрэг явдлыг АН болон ар гэрийнх нь  зүгээс “гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж тухайн үедээ мэдэгдсэн юм.  Харин талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөгөөр орсон байж болзошгүй байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтдаа алхаад явж байсан. Бид хоёр хоёулаа авто спорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Ѳдрийн хоолон дээр жаахан архи задалсан нь үнэн” хэмээн мэдэгдэж байв. Тайлбар: Харин Н.Номтойбаяр гишүүн өчигдөр дахин тайлбар өглөө. Тэрээр “Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Энэ хэрэг гарснаас хойш 22 мэдээллийн хэрэгслээр, 195 IP хаягнаас 400-500 удаагийн давтамжтайгаар над руу дайрсан. Тэр хүний нас барсан хэрэгт намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу, үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзахдаа асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. Цагдаагийн байгууллагаас “Талийгаач танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гээд байгаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө архи уусан байсан үгүйг би яаж мэдэх юм бэ.  Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Тэгвэл манай өрөөнд байсан архийг хураагаад аваад явсан. Шинжилгээгээр тэр архины дээж таарч байгаа эсэхийг тогтоох ёстой.  Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Дараа нь дахин ар гэрийнхэнийх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгөө адилхан хариу гарсан. Энэ хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд  гарсан юм билээ” гэсэн тайлбар өглөө.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.13  БААСАН  №247  (6214)
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

6 цаг 19 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

6 цаг 19 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

6 цаг 19 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

23 цаг 31 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин