С.Бямбацогт: Үл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань өс хонзон руу явах гээд байна

2019-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь  С.Бямбацогт: Бид нар зовбол хамтдаа зовж, жаргавал хамтдаа жаргана   ...УИХ-ын гишүүн С.Бямбацогт “...Өнөөдөр дөрөв явж, маргааш тавыг явуулна. Нөгөөдөр зургааг явуулна гэдэг юм уу, ийм байдлаар цаашдаа бид нар нэг намаас 65-уулаа сонгогдчихоод бүгдээрээ зовлон жаргалаа ойлгодог, бүгдээрээ эх орон минь, аав ээж минь, үр хүүхэд минь, энэ нам минь гэж бодож байгаа. Энэ улс орноо худалдчих юмсан, энэ намаа зарчих юмсан, энэ нөхдөө хулхидчих юмсан гэсэн бодол бүгдэд нь байхгүй. Гэсэн мөртлөө бүгдээрээ тийм юм шиг бие биеэ хардаг болчихсон. Түүндээ итгэсэн. Өөрөөр хэлбэл, гаднаас шидсэн чулууг дотор оруулж ирээд, хоорондоо хэрэлдээд хуваагдаад, энэ үл ойлголцол маань үзэн ядалт болчихсон явж байна. Цаашлаад өс хонзон болох нээ. Үүнийгээ хэзээ хагалж, хэзээ ярих юм бэ. Бүлэг хуралдаж чадахгүй. Ний нуугүй бие биеийнхээ үгийг хүлээцтэй сонсоод, асуудлаа яриад ойлголцоод, зөв талаасаа ойлголцох хүсэлт гаргах юм бол бид ойлголцоно шүү дээ. Гэтэл энэ бүлэг яагаад хуралддаггүй, энэ асуудлыг ярих боломж яагаад бид олгодоггүй юм бэ. Өнөөдөр тэгээд нэг нэгээр нь асуудлыг яриад, дөрвөн гишүүний асуудал, дараа нь УИХ-ын даргын асуудал гээд, тэр болгон дээр хуваагдаад, ойлголцохгүй, бие биеэ буруутгасан нүдээр хараад байх юм бол үзэн ядалт маань улам даамжирна. Тийм болохоор асуудлыг томоор харж болохгүй байна. Яавал бид нар улс орныхоо, намынхаа том эрх ашиг гэдэг юмаа, журмын нөхдөө бодох вэ гэдгийг урдаа тавиад, үүн дээрээ тохиролцчихоод, алхмаа хийчихээд, дараа дараагийнхаа асуудал руу орж болохгүй юу. Ингээд явах юм бол бид ойртсон, нягтарсан, асуудлаа шийдэж чадсан, гарц шийдэл олсон юм руу явах гээд байна. Тэгэхгүй бол таван цаг болох гэж байна. Тийм болохоор эхлээд дөрвөн гишүүнийхээ асуудлыг ярьчихъя гээд хуваагдаад, дараа нь УИХ-ын даргыг огцруулах хуулийн асуудал ярина гэж дахин хуваагдаад явах юм бол хагарал, хуваагдал маань улам томроод үл ойлголцол руу, үйл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань цаашлаад өс хонзон гэдэг юм руу явах гээд байна. Тиймээс Тогтохсүрэн дарга аа, яавал энэ ойлголцлоо бий болгож том асуудлуудаа эхэлж ярих юм бэ. Үүн дээр бүгдээрээ ярилцмаар байна. Ингэхгүй бол үнэхээр хэцүү байна. Тэгээд бие биетэйгээ ярьж чадахаа больсон. Дуугарч чадахаа больсон. Бүлэг нь сууж байгаад бие биеийнхээ үгийг тэвчээртэй сонсоод, авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, авах гээхийн ухаанаар хандаж чадахаа байсан. Ерөөсөө арван үгний нэг нь буруу байхад нэг буруу үгийг нь өлгөж аваад “Чи ёстой ингэлээ” гэдэг. Ес нь зөв байхад есийг нь сонсож чадахаа байсан. Энэ байдлаа бид нар эвдмээр байна. Үүнийгээ өөрчилмөөр байна. Үүнийг эхэлж яримаар байна. Тэгж байгаад юмаа ярих юм бол бид гарц шийдэл гаргаж чадна ” гэв. Үргэлжлэл бий...   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.13  БААСАН  №247  (6214)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 9 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин