УИХ хууль зөрчсөн эсэх гомдлыг Г.Баясгалан хянаж байна

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Парламент Үндсэн хуулийг өөрчлөн баталсан.  Ингэхдээ хуулийн  алдаа гаргасан гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.  Улмаар гурван ч иргэн УИХ-ыг Үндсэн хууль өөрчлөхдөө хууль зөрчсөн гэх  асуудлаар Цэцэд хандаад байгаа юм.   Тухайлбал, иргэн “УИХ Үндсэн хуулийг хэлэлцүүлэх явцдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн. Улмаар зөрчлөө далдлах, цэцийн хяналтаас гарах зорилгоор хууль бусаар Журмын хууль, Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Энэ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж Цэцэд мэдээлэл өгчээ. Иргэний энэхүү гомдлыг одоогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан хүлээн авч хянаж байгаа юм.    Г.Баясгалангийн хувьд өнгөрсөн зургадугаар сард УИХ-аас санал болгосноор Цэцийн гишүүнээр томилогдож байв.  Өмнө нь  УИХ-ын дарга Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга  байх үед ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан.  Дараа нь Г.Занданшатарыг УИХ-ын дарга болоход түүний “санал”-аар Цэц рүү явсан гэсэн үг.   Тэд улс төрийн хүрээнд холбоотой, бүр нэг нутаг усны хүмүүс.  Тэгэхээр УИХ-ыг хууль  зөрчсөн эсэх маргааныг  Г.Баясгалан хэрхэн  хянаж байгаа нь анхаарал татаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн гол хүний нэг нь мэдээж УИХ-ын дарга Г.Занданшатар.    Тэгэхээр УИХ-ын даргын эсрэг, өөрийн санал болгосон субъектынхаа эсрэг гомдлыг Г.Баясгалан хүлээж авах эсэх нь удахгүй тодорхой болох нь. Ер нь Үндсэн хуульд өндөр шаардлага, шалгуураар өөрчлөлт оруулдаг нь олон улсад байгаа нийтлэг жишиг. Манай улсын хувьд ч адилхан. Журмын хуулийн гол үзэл санаа нь дур зоргоор, хуйвалдах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох явдал юм. Нэг ёсны Үндсэн хуулийн хамгаалалт. Энэ хамгаалалтыг эвдэж, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг алдагдуулахыг гомдол гаргасан иргэн эсэргүүцсэн байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 11 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин