Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан

2019-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир,  Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь Ж.Энхбаяр: ЖДҮ авсан болохоос авлига авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш   ...УИХ-ын гишүүн Б.Батзориг “...ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудлаар сүүлийн хэдэн сар маш их улстөржлөө шүү дээ. Энэ зээл яаж олгогддогийг манай эрхэм гишүүд бүгд мэдэж байгаа. 2018 оны төсөв яригдаж байхад ЖДҮХС дээр мөнгө тавина, тавихгүй гэж байгаад сүүлд нь тавьсан. Засаг төр тэр үед солигдох гэж байсан. Юу яригдаж байсныг манай гишүүд бүгд мэдэж байгаа. Яривал их юм байгаа. Гэхдээ одоо ярих цаг нь биш болов уу гэж бодож байна. Би бас олон хүнтэй зөвлөж байна. Ахмад гишүүдтэй би байнга уулзаж зөвлөлдөж байгаа. Ярина л даа. Тэгээд 70 тэрбум төгрөг 2018 оны улсын төсөв дээр тавигдсан. 27 тэрбум төгрөг эргэн төлөлтөөр тавигдсан. Нийтдээ 97 тэрбум төгрөг 2018 оны төсөвт тавигдсан шүү дээ. Прокурорын бичгийг харахад сайд тушаал гаргаад л энэ зээлийг чинь зүгээр нэг олгосон юм шиг нийгэмд ойлгуулаад байгаа байхгүй юу. Энэ чинь тусгай журамтай шүү дээ. 2016 оны Засгийн газрын тогтоолтой. Энэ зээлийг таван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй, хөнгөлөлттэй олгодог. Эхний жил нь хүүгээ төлөөд үндсэн зээлээ төлөхгүй гээд Засгийн газрын тогтоолоор батлаад өгчихсөн. Энэ тогтоолын дагуу зээл олгогдсон. Тэгээд 2016 оны Засгийн газрын тусгай сангийн хуультай баталсан. Энэ журмын дагуу л олгогдсон. Манай гишүүд бүгд саналаа хэлсэн шүү дээ. Ер нь гишүүд саналаа хэлдэг. Тийм ч үүрэгтэй. Ард түмний төлөөлөл бол гишүүд. Ард түмэн гишүүддээ мэдээж ханддаг. Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан. Одоо хэвлэл мэдээллээр бүгд явж байгаа. Яг үнэндээ үнэхээр улстөржиж бие биеэ алж байгаа. Сүүлийн хэдэн сар үнэхээр хүнд байгаа” гэсэн байна.   Үргэлжлэл бий... Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.6  БААСАН  №242  (6209)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 9 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин