Ж.Энхбаяр: Манай 40-өөд гишүүн ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх

2019-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.   Өмнөх нь М.Оюунчимэг: Та дөрөв ч гэсэн өөрсдийгөө бодох ёстой болов уу   ...УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “...ЖДҮ-гийн асуудалыг яаж улс төр болгох вэ, хэзээ хаана ярьсан, хэзээ зохион байгуулсан, бусад баримтыг устгасан гээд олон мэдээлэл байгаа. Тэрийг дараа цаг нь болохоор ярих байх. Энэ бол энэ дотроос гарсан. Манай энэ дотор сууж байгаа нөхдүүд хэсэг нөхдийнхөө эсрэг зохион байгуулалттайгаар эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ярьсан. Өнөөдөр яг таван нөхөрт маань эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санадыг прокурор оруулчихсан. Хэрэг бодитой гэдгийг нь нотолчихсон. Прокурор үндэслэлтэй гээд үзчихсэн. Энэ бол амаргүй буюу үндсэндээ улс төрийн дараагийн 2020 оны сонгуульд эхний ээлжинд энэ таван хүн байхгүй. Цаана нь нэлээдгүй улсууд байгаа. Нэлээдгүй гэж байгаа шүү. Энэ болгон эндээс гарсан. Тэгэхээр энэ асуудлыг нуруун дээрээ үүрсэн Батзориг сайд үгээ хэлээч. Юу болсон юм бэ. Бүлэг ямар чиглэл өгч байсан юм бэ. Тухайн үеийн төсвийн ажлын хэсэг гэж яасан юм бэ. Үүнийг өг гэж яаж шахсан юм бэ. Энэ гишүүд таныг шахсан юм уу. Нэг газар цуглаж байгаад зохион байгуулалттайгаар хийсэн юм уу. Бодит байдлыг гишүүддээ сайхан хэлээч. Ийм, ийм юм болсон. Бүлгээс ийм чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг ингэж төсөв өөрчилсөн юм гээд. Сангийн сайд бас үгээ хэлэх хэрэгтэй. Юу гэж байсан юм гээд. Сангийн сайдууд байж байна. Их хурлын индэр дээрээс олон гишүүн хэллээ шүү дээ. Зохион байгууллалтайгаар, онц ноцтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хажууд, урдаас харж байгаад хэлсэн. Ингээд улс төрийн үйл явц болсон. Мэдээж, энэ бол сонгууль болоход хохиролтой дуусна. Сонгуулийн сезон эхэлчихлээ. Нэг жил гаруй үлдлээ. Саяын болсон үйл явцын өрнөлөөс харахад манай 65-аас 40-өөд гишүүн ямар ч байсан ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх. Амаргүй болох байх. Энэ нь мэдээж бид нарт маш хүнд сонгууль болно гэдэг тодорхой” гэлээ. Үргэлжлэл бий... Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 9 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин